Javhlan 17 - Mongoliin unertei salhi Lyrics

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуунд
Одонд үйлсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага монголоо ирэн янцгаахад
Ижий гүүний эрэгцээнд сэтгэл минь сэмэрлээ

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүймэл цэнхэр салхи нь монголын үнэтэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи
Миний амьсгалаа аа

Нас насны согоор унхаанд учиралсан
Намрын хөх салхи минь Аавын үнэртэй
Хуулиад өгсөж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгал аа миний амиа

Шуурах нь хүртэл сонсогдом энэр энэрхүйн дуунд
Шувууд буцах чимээ намрын нуур аа
Эргэж шивнэсэн горхи намайг орхиж холдохоод
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүймэл цэнхэр салхи нь монголын үнэтэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи
Миний амьсгалаа аа

Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан
Эгшиг чинмээ салхи минь ээжийн үнэртэй
Өвөрлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь
Миний монголоо миний амиа
Аа аа аа аа аа
Аа аа аа аа аа

Гэр тойрон анирлах бор талын шившээ
Гэгээ үнсэх өглөө нь миний хаваржаа
Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цадах салхиндаа нутгаараа амьсгална

Гүнж анирхан чимээ нь домог шивнэсэн
Гүймэл цэнхэр салхи нь монголын үнэтэй
Атгаад хадгалж болдоггүй нутгийн цэнхэр салхи
Миний амьсгалаа аа

Нас насны харцаар намайг үнэсээд
Нутгийн цэнхэр салхи минь миний үнэртэй
Үрээн үлдээж үнсүүлэх нутгийн эрдэнэ салхи минь
Миний амьсгалаа миний амиа
аа аа аа аа

See also:

52
52.102
Shaan Suno Na - Jhankaar Beats Lyrics
WWE Rob Van Dam 4th (Unedited) Lyrics