Bold Hairaa neegeech Lyrics

Нартай хуртай нэг л өдөр цастай байхыг хүсэх юм
Хайртай дуртай мөртлөө чи өөрөө харцаа нуухыг хүсээд байх юм
Салхинд хийсэх хонгор үс сэтгэлээр минь тоглоод байх юм
Саяхан дассан чиний нүднээс нууцхан хайрыг мэдрээд байх юм

Chorus:
Хайраа хайраа би чамдаа хайртай
Чамайг хүсвэл би нисээд очноо
Өө миний хайраа би чамдаа хайртай
Нууцхан хайраа наддаа нээгээч

Сэтгэлдээ нуусан гурван үг чинь
Чамайг одоо зовоож байна уу надад хэлээч
Бороонд ганцаар алхаж байхдаа
Намайг ердөө ч санахгүй байна уу
Copмуус нойтон үлдмээр байна уу
Yгүй бол чи надад хэлээч
Сайхан залуу чамдаа би
Хайртай гээд өөртөө шивнээч

Цэцэг болон надаас ургаач дээ
Бороо болон над дээр шиврээч дээ
Шөнийн тэнгэрт сар шиг гийгээч дээ
Өө хайрт минь өө хайрт минь

Хөөе чи надад юу гээд хэлчихвээ
Хайртай гэж би буруу сонсов уу
Энэ л үгийг чамаас би
Хүлээгээд байсан юм шүү дээ

See also:

55
55.21
Antonello Venditti Questa insostenibile leggerezza dell'essere Lyrics
Los Cafres 09.Hace falta Lyrics