Joy Miss you Lyrics

Хаалганы чинь дэргэд тогших зүрх хүрэхгүй би зогсоно
Учирлан хэлэх үгээ эмхэлж чадахгүйнээ уучлаарай
Өөрийгөө зэмлэвч сэтгэл минь уужрахгүй нь яах вэ
Өглөө бүр чамдаа цэцэг орхиод үдэш ирхэд гундсан байх юм
Чиний явдаг зам дээр хэдэн өдөр харуулдлаа би
Хичнээн удаа утасдавч харилцуураа чи авсангүй
Цонхон доор чинь очлоо хөшиг чинь үргэлж хаалттай
Бодвол чи минь ганцаараа өвдөгөө тэврэн мэгшээд уйлж л суугаа байхдаа
Гуниглан суухад хэдий хэцүү ч
Зүрхнээс урсах аялгуу нь яруухан
Уурлаж туньсан ч чиний минь царай
Ухаалагхан бас ялдамхан
Бороо зүсрэн шивэрэхэд уйтгартай ч
Бодол дотороо бүхнийг би ухаарлаа
Борхон дөлгөөхөн нүдийг чинь
Хичнээн хайрлавч, хичнээн ширтэвч би уйдахгүй ээ
I miss you
Надад найдвар үлдсэнгүй нулимсаа ч нууж үнэхээр чадахгүй нь
Эцсийн удаа чамайг харахыг хүсээд чамруу очлоо
Гэтэл цэцэг минь алга чи минь хайраа санаа юу
Намайг ойлгох уужуу сэтгэлийг чинь танилаа наддаа чи минь ирээч
Гуниглан суухад хэдий хэцүү ч
Зүрхнээс урсах аялгуу нь яруухан
Уурлаж туньсан ч чиний минь царай
Ухаалаг бас ялдамхан
Бороо зүсрэн шивэрэхэд уйтгартай ч
Бодол дотороо бүхнийг би ухаарлаа
Болоод өнгөрсөн бүхнийг орхиъё
Бүгдийг мартаад бүхнийг эхнээс эхлъе хайрт минь I love you

I Miss You

See also:

55
55.23
JIMMY HENDREIX Purple haze Lyrics
Rage Agains The Machine Renegades Of Funk Lyrics