MONGOLDUU Odko Lyrics

Үг: Одко
Ая: Одко & Slanpize

Одко - Даван тэс
Төрийн vйл хэрэг биднийг ийм эвгvй байдалд оруулж
Ард тvмнийг татвараар дарж, цалингаас нь хумсалж
Амьдрах аргагvй, тайван байж чадахгvй мөнгө бодож
Тархинд нь зоолттой хорин мянгатын дэвсгэрт
Бидний бодлыг эзэмдэж мөнгө олох аргыг хайж
Болж өгвөл дээрэм, бvvр болохгvй бол хулгай
Тэрvvхэн тэндээ тэд хууль дvрэм тогтоол батална
Тэр зөрөн өнгөрөх зовлонг бид бvхэн даван гатална
Тарчиг байдалтай олны ядуурлын тvвшин буужээ
Тамтаггvй идэвхижнэ гэж бодит vнэнийг нуужээ
Хэцvv амьдрал Монгол тvмнийг тодохноор уужээ
Хөгжин дэвших замаасаа бид нэгэнт хойш суужээ
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгvйн зовлон тоочиж нулимсаа бvv нэрцгээ
Орой дээрх чөтгөрvvдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Д: Ард тvмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард тvмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцvv бvхнийг нь даван тэс

Далан зургаан суудлын төлөө зүтгэж үхэн хатна
Гишүүн болсны дараа үхтлээ цадна чадна түүнээс гадна
Зарим тэнэгүүд нь тэднийг аминдаа магтан дуулна
Задгай хэлтэй сэтгүүлчид нь элдвээр бичиж муулна
Хамаг Монголын амьдралыг өөд нь татаж чадсангүй
Хамар амаа ололгүй уухдаа тэд цадсангүй
Тэдний гараар авилгал хээл хахууль бий боллоо
Тэдний хийж байгаа зүйлийг хараад би голлоо
Над шиг бодолтой хүн миний Монголд цөөгүй байгаа
Намрын навчис мэт энэ олон зовлон гайгаа
Ард олон луугаа түлхэн шиднэ
Арай гайгүй юм уу даа гэснийг өөрсдөө хөлхөж иднэ
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Дахилт:
Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг даван тэс

Хилийн дээс давж олон газраар би явж үзлээ
Улсаа хөгжүүлэх хүсэлтэй хүмүүстэй тааралдлаа
Монголын тухай ярихад бидний сэтгэл онгойдог
Санал бодлоо хуувалцахад урам зориг нэмэгддэг
Амьдралынхаа төлөө хүмүүс харийн орныг мөрөөднө
Арайхийн визээ аваад дүүрвэх бодол өвөрлөнө
Диваажин гэж бодсон газар нь жаргал дүүрэн байдаггүй
Орхиод одсон Монголоо маш ихээр санагалзана
Эзгүйрсэн оронд минь хужаанууд дүүрч байхад
Бодож санах юмгүйгээр чи хаяад явж таарахгүй
Бусдын нутаг шиг хөгжил дэвшилгүй ч гэлээ
Эх орон чинь чамаар дутдаг юм шүү
Одоо болъё Монголчуудаа нойрноосоо сэрцгээ
Олдохгүйн зовлон тоочиж нулимсаа бүү нэрцгээ
Орой дээрх чөтгөрүүдээ өөрийн гараар халъя
Олигтой юмыг хийе, улс орноо залъя

Дахилт:
Ард түмний байгаа байдал нэг л ядуу дорой буурай
Арчаагаа алдсан ард түмэн минь цалин царай муутай
Амьдралын хэцүү бүхнийг даван тэс

See also:

55
55.88
TWO-MIX Rhythm Emotion (Pure) Lyrics
Nelson John 11. Venganza Lyrics