Kiwi 3 setgel 1 husel Lyrics

3 сэтгэл 1 хүсэл

Амьдралд минь дутах зүйл надад үгүй ч гэлээ
Асгарах бороо шиг сэргэг хайрыг би хүснэ
Түүний зориулсан хайр дулаан ч гэлээ
Үүнээс илүү халуун сэтгэл байгаасай

Тайзан дээр тэр дуулахдаа хүүрнэдэг шигээ
Дотно үгийг надад үргэлж хэлдэг ч болоосой
Бодит байдалд би хичнээн ганцаарддагийг
Бурхан ч хамаагүй түүнд ганц хэлээсэй

Яагаад би ганцаардав
Яагаад би санааширав
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл нэг хүсэл *2

Түүнрүү минь танихгүй бүсгүй ганц залгаасай
Түүнийгээ харамлаж өөрөөр хардаж би хайрлахсан
Нэгэн хэвийн өнгөрөх энэ амьдралын өнгийг
Нэг л өөрөөр амсаж харахыг би хүснэ

Яагаад би ганцаардав
Яагаад би санааширав
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл нэг хүсэл *2

Алслан холдох цаг хугацаа буцаж ирэхгүй
Амьдралыг би жаргалаар амталмаар байна
Хайрыг би өөрөөр мэдэрч амсмаар байх юм
Хамаг бүхнээ сэтгэл зүрхээ чамдаа нээмээр

Яагаад би ганцаардав
Яагаад би санааширав
Яагаад би итгээ вэ
Гурван сэтгэл нэг хүсэл *2

Ая: Болд
Үг: Zz

See also:

55
55.104
Bow Wow i'm back Lyrics
Freestyle Freestyle - Half Crazy Lyrics