Êàìåðòîí Ààâ ìèíü Lyrics
Үлээгээд байгаа намрын салхинаас нь
Үндэсээ өмөөрдөг хайлаас яах юм бэ
Үдээд хоцордог хатуу үнэн дундаас
Үгүйлэгдээд байгаа аавыгаа яах вэ
Алтан шаргал нар нь ч яах вэ
Аргадаад өрөвдөөд мандаад ирнэ дээ
Асралт богдын шүүдэрт хормойгоос
Аав минь хүүдээ эргээд ирэхгүй åý
Бөмбөрч ирээд миний нулимас
Бодохын зуурхан жаахан эгшлээ дэý
Ниссэн навч шиг борхон шувуудыг
Үргээж зүггүйтсэн нүгэлээ яах áèëýý
Үүрсэн ачаан дээрээ намайг эрхлүүлээд
Насаа бөхийлгөсөн аавыгаа яах вэ
Шөнийн бүүдгэр саран ч яах вэ
Арван тавандаа тэргэлтээд л ирнэ дээ
Шинийн нэгний өглөө боллоо ч
Аав ìèíü хүүгээ үнсэх ч биш дээ
Урсаж ирээд миний нулимас
Ухаарахын зуурхан жаахан эгшлээ дээ
Урсаж ирээд миний нулимас
Ухаарахын зуурхан жаахан эгшлээ дээ
Дээлийн үнэрийг íü харамлаж хадгаллаа ч
Дэлхийн салхи нь үргээгээд л байна
Уусан аягыг нь үнсэж хадгаллаа ч
Уруулын чийгэнд минь эмтрээд ë байна
Дээлийн үнэрийг нь хамарлаж хадгаллаа би
Уусан аягыг нь үнсэж хадгаллаа
Дээлийн үнэрийг нь хамарлаж хадгаллаа би
Уусан аягыг нь үнсэж хадгаллаа
See also:
JustSomeLyrics
58
58.68
Agustín Lara Rival Lyrics
Adam and Andrew The Gangster Song Lyrics