Lumino uuchil namaig Lyrics

It's raining outside so doesn't side my heart I wanna say sorry
Now I wanna baby you only you...I know I think that I love you
I feel you babe......yeah

Come on come on.....

Oh Хорвоог хамтдаа туулаад сэтгэлийнхээ дууг чамдаа дуулъя....

Чамайг бодоход яг над руу залгаж таардаг яг
Эргэлзсэн үеийг мартагдуулан өгдөг тайлж яг
Бурхан мэдэх байх хувь заяаг зөнд нь орхъё
Чамайг надад хайртайг мэдлээ дөнгөж сая яг
Гаргах хэрэггүй э надад элдэв маяг
Байгаагаар чинь хайрлая чиний хөөрхөн зан алиаг
Арилгаж чаднаа нүдний чинь торх сарниаг
Гэсэн мөрөөдлөөр эхэлсэн байхыг уншиж билээ чиний захиаг
Зүйрлэнэ чамтай би дэлгэрч байгаа модны нахиаг
Хүүрнээд чамтайгаа хайрын тухай ярина яриаг
Шүтнэ чинийхээ нүдэнд дулаахан хөөрхөн царайг
Чамаас жоохон л холдоно ахиад бодно гэртээ хариад

Oh уучлал гуйгаад зүрхэн дотроо нууцхан мэгшиж уйлаад
Oh чамайг хайрлаад чамтай хамтдаа байвал надад сайхан
Oh сөгдөн суугаад бороонд норон хайраа чамдаа дуулаад
Oh хорвоог хамтдаа туулаад сэтгэлийнхээ дууг чамдаа дуулъя

Эгэл бидний амьдрал дурсамжаар дүүрдэг
Дүүрэн жаргал дунд бид жаахан зовлон гуниг үүрдэг
Жаргаж зовж явсан цагаа хожим нь дурсан хүүрнэдэг
Хэцүү цагаа санах бүрийд сэтгэл зовлонд нүүрлэдэг
Толгой дээрх олон бодлоос чиний тухайг шүүрдэг
Өөрийн мэдэх сайхан зүйлийг чамтай зүйрлэдэг
Сэтгэл зүрхэнд байхгүй чамайг нэхэн дахин үгүйлдэг
Чамайг санан гудам ширтэн гуниглан би гиюүрдэг
Чамаар хайрын үгийг хэлүүлж
Шаналсан зүрхээ нөхүүлдэг дөхүүлдэг байсан
Анхны уулзалтуудаа зүүдлэдэг
Чамд ойлгох итгэл бий гэж итгэж миний зөрүүдийг
Намайг уучил намайг өршөө гомдоож явсан өдрүүдийг

Oh уучлал гуйгаад зүрхэн дотроо нууцхан мэгшиж уйлаад
Oh чамайг хайрлаад чамтай хамтдаа байвал надад сайхан
Oh сөгдөн суугаад бороонд норон хайраа чамдаа дуулаад
Oh хорвоог хамтдаа туулаад сэтгэлийнхээ дууг чамдаа дуулъя

Бид ямар хүүхэд биш дээ намайг уучлаарай гэхдээ
Чи миний сэтгэл зүрхэнд хэвээрээ үлдээд тэхдээ
Oh тэгвэл сүйрэл ирнээ гайхалтай хурдан сэднээ
Би чамдаа хайртай хэрнээ хайраа олон хэлдэггүй гэнээ
Чамдаа байнга хэлнээ чи наддаа хайраа хэлдээ
Би чамайг хайж гүйсэн хорвоогийн хаа нэгтээ
Ямар хүнийх биш дээ минийх гэдгээ мэднэ биз дээ
Еэ миний бурхаан, хожим ухаарсан хайр шүү дээ

Oh уучлал гуйгаад зүрхэн дотроо нууцхан мэгшиж уйлаад
Oh чамайг хайрлаад чамтай хамтдаа байвал надад сайхан
Oh сөгдөн суугаад бороонд норон хайраа чамдаа дуулаад
Oh хорвоог хамтдаа туулаад сэтгэлийнхээ дууг чамдаа дуулъя

Oh уучлал гуйгаад зүрхэн дотроо нууцхан мэгшиж уйлаад
Oh чамайг хайрлаад чамтай хамтдаа байвал надад сайхан
Oh сөгдөн суугаад бороонд норон хайраа чамдаа дуулаад
Oh хорвоог хамтдаа туулаад сэтгэлийнхээ дууг чамдаа дуулъя

Хайртай гэдгээ чамдаа хэлье үгүйлэн суух юм чамайг би
Хайр минь чи минь....

I wanna say sorry
Now I wanna baby you only you...I know I think that I love you
I feel you babe......

See also:

59
59.83
American Analog Set 06. The Hatist Lyrics
Don Choa Atmosphère Suspecte Lyrics