Хурд Би энд төржээ Lyrics
орших хээр талын толгодоо
Аавын гэрт инээд бэлгэлэн иржээ
Алсхан нутгийн гvнд лугших омгоо
Ахуй Монголоо өвлөн би төржээ.
Эртлэх өглөөний цэлмэг хөх тэнгэрийг
Ээжийн цагаан сүүг мялаан шөтөлжээ
Эртний түүх домгийн үнэний тайлсан
Эх хатуужлаар хүн бол гэж өргөжээ
Найман зууны тэртээх онгон талын дээгүүр
Наран ирж буцан хурайлсан хэвээр
Би энд төржээ эх Монгол нутагтаа
Би мэндэлжээ Хөх цэлмэг тэнгэртээ
Нар мандахаас шингэх хүртэл
Нэр нь цуурайтсан хэн ч халдашгүй дархан амгалан орон
Хээрийн салхи нь хулангийн гүйл эдлээд
Хилийн тэнгэрт энх амгалан зарлахад
Хэдэн аравны тэртээх тасарсан сэтгэл
Хөх тэнгэрийн нутгаан бараадан нүүдэлсэн
Найман зууны тэртээх онгон талын дээгүүр
Наран ирж буцан хурайлсан хэвээр
Хүн ч шувууд нь хүндэлмээр агуу ихийг үгүйлсэн
Хүр ч барж дуусашгүй онгон их талдаа
Би энд төржээ эх Монгол нутагтаа
Би мэндэлжээ Хөх цэлмэг тэнгэртээ
Нар мандахаас шингэх хүртэл
Нэр нь цуурайтсан хэн ч халдашгүй дархан амгалан орон
Би энд төржээ зэгс шулуун дүнсгэр ууландаа
Би заяагджээ мөрөн гол мөс нуурандаа
Галд хатаагдсан Эцэг өвгөд минь бэлэглэсэн
Ганцхан заяасан Монголдоо дахин төрнөө
Би энд төржээ эх Монгол нутагтаа
Би мэндэлжээ Хөх цэлмэг тэнгэртээ
Нар мандахаас шингэх хүртэл
Нэр нь цуурайтсан хэн ч халдашгүй дархан амгалан орон
See also:
JustSomeLyrics
59
59.95
Lange frans & baas b Moppie remix Lyrics
Анелия Дъх Lyrics