Hurd Butsaaj Nehehgyi Hair Lyrics
БУЦААЖ НЭХЭХГҮЙ ХАЙР
Нүүдлийн шувуудын хойноос гуних хүн олон ч
Нүднээс далд ганцхан ижий минь л намайг бодно
Энэ орчлонгоор дүүрэн ээжээ гэж хашгирвал
Ижий минь л ганцаар миний дууг танина байх даа
Хүслээс ãàæóó тавиланд төөрч будилж явахад минь
Хүүгээ яаж явааг зөнгөөрөө тааж мэдэрнэ
Нүгэл санаагүй алдаанд минь харуусаад
Нүдэндээ багтахгүй нулимс нь урсаж мэлмэрнэ
Нэг л үдийн наран надад халтар харагдаад
Нэхэл хатуу хорвоо ижийг минь аваад одно
Цэцгийн шүүдэр хүртэл настай байдгийг анзаарч
Цэн цэнгийн нулимс нь үнэтэй байдгийг мэдэрнэ
Дт: Сүүлчийн ганц амьсгалаа цэцгэнд шингээж та орхиод
Сүүгээр намайг дэлхийдээ даатган өөрөө одох вий дээ
Буцааж нэхэхгүй хайраа ганцхан тийш нь асгачихаад
Бухимдах ч үгүй харуусах ч үгүй орчлонгоос одчих вий дээ
Аргал түүж явсан мөр нь үл олдоно
Араг үүрсэн дүр нь нүдэнд хоосон үзэгдээд
Ээжийн минь үглэх тэртээх цагаан аялгуу
Эргээд хэзээ ч олдохгүй уянга болж нэхэгдэнэ
Өнгө цагаан саран таныг тэгэхэд нэхээд
Өрхний заадсаар хоймор тэмтрэн аялна
Намайг тэвэрсэн зураг тань нүдэнд үзэгдээд
Өвлийн шөнө ижий минь даарч суух шиг болно
Нутгийнхаа чулууг ижийнхээ оронд босгоод
Нулимстай нүдээр хорвоог ажихын тэр цагт
Ганцаардахын үедээ барьцгүй орчлонг мэдрээд
Гантиг чулуу түшээд уйлж зогсох вий дээ
See also:
JustSomeLyrics
67
67.110
The Great Beyond [Live In Dublin] Lyrics
Sitti How Did you Know Lyrics