Chinbolor Zurhend temuuleh setgel Lyrics

Шивнэж хэлсэн үг чинь зүрхэнд дандаа л тэмүүлнэ
Сэтгэл булаасан харц чинь хайр дандаа л нэхнэ
Салхи зөөлөн сэвэлзээд намрын үдэш санагдана
Шиврээ бороо зүсрээд тэрлэг нэвтэрч жиндэнэ
Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг
Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ
Хайрлаж хэлсэн үг чинь харцанд дандаа л тэмүүлнэ
Ханьсан дассан чамаасаа хайр дандаа л нэхнэ
Бодол зөөлөн тайтгарч намрын үдэш санагдана
Бороо зөөлөн зүсрээд тэрлэг нэвтэрч жиндэнэ
Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг
Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ
Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг
Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ
Санаад дассан сэтгэл минь амьдралд дандаа л тэмүүлнэ
Сайхан төрсөн чамаасаа хайр дандаа л нэхнэ
Дурлал хайрын сэтгэлд намрын үдэш санагдана
Дууны эгшиг аялгуу нь сэтгэлд уярч нялхарна
Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг
Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ
Зүрхэнд тэмүүлэх сэтгэлийн хурыг
Зөөлөн зөөлөн аргадаж зүсрээе дээ

Бичсэн Ч.Нямсүрэн

See also:

73
73.105
Баясгалан Чамайгаа санана Lyrics
Delgermaa Itgeliin gereltei amrag Lyrics