Болд Захиа Lyrics

Сайн байна уу?
Миний сэтгэлийн үгс багтаж ядан тэрчлэх захидлыг минь задлан унших
тэр агшинд чамайгаа чанга тэврэн үнсье. Би чамайгаа яасан их санан вэ?
Хав харанхуй сэтгэлийг минь гэрэлтүүлэгч миний сэтгэлийн нар минь чи минь
сайн уу? Би яг одоо чамтайгаа жаргалтай байсан өдрүүдийнхээ гэрэл зургуудыг
эргүүлэн үзэж сууна. Чиний нөгөө голоод байдаг 10-р сард инээмсэглэн
авхуулсан тэр хар цагаан зурганд би бусад зурагнуудаас бүр илүү хайртай.
Би тэр зургийг чинь тэмдэглэлийнхээ дэвтрийн завсар хавчуулан үргэлж
энгэртээ авч явдаг. Чи минь хол байгаа хэдий ч зүрхэнд ойр байгаасай гэсэндээ
ингэж нандигнан авч явдаг юм шүү хайрт минь. Санах л гэж холдсон юм шиг энэ
амьдралд түр зуурхан ч гэлээ цаг хугацаа ямар удаан юм бэ? Цагийн цохилтоос
ч илүү минии зүрх маш хурдан цохилно. Уг нь би өглөөд дуртай байлаа. Шувууд
эртлэн жиргээд л их хотын маань амьдрал эхлээд л. Гэтэл одоо бол тийм биш.
Зүүдэндээ чамтайгаа хоёулахнаа байхад нар мандаж дахиад л ганцаардсан
амьдрал минь эхэлнэ.

Chorus:
Хайраа шингээж бичсэн мөрүүд минь
Хавсрага салхийг сөрөн нисээд
Хайртын минь өмнө зөөлөн буугаад
Халуухан тэврэлтийг мэдрүүлээрэй

Бид хоёрын уулздаг байсан төгөлд ганцаараа очсон. Хамтдаа суудаг байсан
сандал дээр минь навчис хөглөрчихсөн бид хоёрыг хүлээн гунигтайхан байх
шиг. Тэнд зөндөө олон хосууд очдог болжээ дотроо атаархах шиг. Энэ нүцгэрч
байгаа модод навч бүхэнд бид хоёрын хүсэл мөрөөдөл шингэж салхины
сэрчигнээн чихэнд минь дахин дахин шивнэх шиг санагдана. Чи санаж байна
уу? Тэр төгөлд анх үнсэлцсэнээ. Би тэр үед хичнээн их биеэ барьсан ч ямар их
аз жаргалтай байснаа мартаж чадахгүй.
Chorus:

Танай цонхон доор очиход чиний ургуулж тарьсан цэцэг яг над шиг
ганцаардчихсан байх шиг санагдсан. Би эргэн тойрон бүр бүх юмнаасаа
таслагдан ганцаардлыг өтгөн манан дунд төөрөн явна. Чамайг надад анх
хайртай гэж хэлэхэд би бүр итгэж ядан нисэх мэт болсон. Миний чамд
илгээх гэгээн хайрын ариун захидлын минь үргэлжлэл
Chorus:

Хайрт минь би чамайгаа хүлээнээ
Хол байсан өдөр бүрийн тоогоор ирэхээр чинь би чамайгаа үнсэнэ
Над руу яаран тэмүүлсэн хоног бүрийн тоогоор үнснээ
Хайрт минь түр баяртай

See also:

74
74.92
Perfect Rockstar มองไม่เห็นด้วยตาเปล่า Lyrics
Bold Zuvkhun cham ruu Lyrics