Bulsaraa Iim l baig Lyrics

Булсара - Ийм л байг

Нар тэнгэртээ уйджил байг
Yүл наагуур нь нүүж л байг
Сар арай чүү сүүмийж байг
Шар шувуу үүрэндээ үүрэглэж байг
Хааяа би уйджил байг
Хааяа би хязгааргүйн дунд тэсэрч байг

Хаана ч очсон нар мандаж байг
Харин үдэш нь жаргаж байг
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг
Сүүдрийг минь газар тусгаж байг

Салхи исгэрэн шуугиж байг
Хааяа сэвэлзэн намайг илбэж байг
Зарим хүмүүс өс өвөрлөн амьдарч байг
Гэвч түүнийгээ мартан инээж байг
Хааяа би уйджил байг
Хааяа би хязгааргүйн дунд тэсэрч байг

Хаана ч очсон нар мандаж байг
Харин үдэш нь жаргаж байг
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг
Сүүдрийг минь газар тусгаж байг

Хөх тэнгэр мөнхөд оршино
Түүний дор ертөнц эргэнэ
Өвөл зун ээлжилж байдаг
Өдөр шөнө ээлжилж байдаг
Нар сарны хооронд оршиж
Насны сүүлд юйлуулж буцнаа

Хаана ч очсон нар мандаж байг
Харин үдэш нь жаргаж байг
Шөнө бүр биш ч сар сүүмийж байг
Сүүдрийг минь газар тусгаж байг

Ийм л байг
Ийм л байг
Ийм л байг

Ихээ

See also:

77
77.23
10.Soy Tuyo Hoy [En Vivo en Buenos Aires, Argentina]-Rojo-Ed Lyrics
Mihai Edrisch Oublier Lyrics