Take off Hen negniig Lyrics

хэн нэгнийг дахиад хайна гэхээс
хэлсэн үг бүхэн минь уйтай
уртаас урт хүлээлт болон үлдэхээс
урьдын адил би айсаар л байна

хээнцэрлэл тансагийг би амлаагүй
хэсэг өд хэнийх байсныг ч мэдээгүй
дурлал минь дурсамж болон хувираад
дуусашгүй алсад хоцрох юм шиг санасангүй

Дахилт:
уучлал гуйх шалтаг надад алга
уйтай байхыг чинь харах хүсэл ч алга
зүрхийг минь шаналдаггүй гэж чи санаа юу
зүсэр бороонд нордоггүй гэж эндүүрээ юу

хэн нэгнийг хайдаг хорвоод
хаанаас ч юм бэ би түүнийгээ (заавал олно)2
хэн ч намайг хайрлахгүй гэхээр
хэний ч өмнөөс харахыг хүсээгүй

дурлал минь дуу болон замхарсан
дуулим хорвоод ганцаардана гэж бодсон

See also:

77
77.82
แฟนฉัน รักครั้งแรก Lyrics
Bobby Vinton Blue Velvet - Bobby Vinton [1963] Lyrics