Bolormaa&Enhzul&Erdnececeg Bolormaa&Enhzul&Erdnececeg - Collection Lyrics

Талын 3 улаан минь
Тарж нэг хурж нэг тослоо доо
Тамхиа нэрээд аав минь
Таниад ч нэг инээгээд ч нэг байх шиг ээ...
Тамхиа нэрээд аав минь
Таниад ч нэг инээгээд ч нэг байх шиг ээ.
Аливаа бүхнээ таньдаа зориулж
Айлын хийморийг биедээ шингээж
Аавын хүүг алгандаа энхрийлж
Аз жаргалаа эдлэж сууя даа
Сэтгэлд хүрсэн таныгаа
Сар жилээр хүлээсэн ч цөхрөхгүй еэ
Амьдралд жигүүр ургуулсан таныгаа
Айлын бэрээс ч харамлахгүй л байж чадахгүй нээ
Замбуулин хорвоогийн наран доор
Захгүй эх хөврөх дурлалаас
Учиртайхан төрсөн чи бидэн хоёр
Учрахын тавиланд заяаж дээ хө
Сайхныг тань харангуутаа дурласан юм
Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм.
Өр өвтгөж зүрх шимширэхэд
Өлгий ээж минь санагдах юм аа
Энэрэл хайр дутах бүрийд
Эргэх хорвоод гомдох юм
Эргэх хорвоо буруутай гэж үү?
Хорвоо буруутай гэж үү?
Санагдаад байна даа хө
Санагдаад байна даа хө
Салхи дийгсэн сэрүүн намраа
Санаашран суухад минь
Сэтгэлд дулаахан
Сайхан нутгийн минь цэнхэр нутгаа хө
Ай хөө зээ хөө
Зүрхний аргамжаа болсон цэнхэр нутгаа хө
Хорвоогийн шаргал нар нь
Холдож ойртож байна даа
Хоёр буурал эгчдээ ээ хө
Хавар хаврыг хадгалъя даа хө
Хойтон жилийн шинэдээр нь хө
Хойтон жилийн шинэдээр нь хө
Хадаг хадагтай золгоё доо
Хадаг хадагтай золгоё доо

See also:

79
79.24
Death Cab for Cutie Summer Skin (Album Version) Lyrics
Jon Oliva's Pain Reality's Fool (bonus track) Lyrics