Hurd Pretty girl Lyrics
Шөнийн гэгээн зүүдэнд минь
Хөтлөлцөөд надтай гүйдэгсэн
Өдрийн ариун бодолд минь
Гэрэлтээд дандаа буудагсан
Сүрчигийн үнэртэй салхинд
Бараадаж удаан дагадагсан
Хяслын зайтай хорвоод нь
Сажилсаар ганцаар буцдагсан
Санаанаас гардаггүй сайхан бүсгүйг
Сар жилээр харуулдана би
Саваагүй хүсэлдээ түүртэж явсан
Жолоо сул нас минь дээ
Хүслийн шаргал харгуйд
Хөөцөлдөн тоглож гүйдэгсэн
Хүний хүүгийн дайтайд би
Санаж бодож явдагсан
Санаанаас гардаггүй сайхан бүсгүйг
Сар жилээр харуулдана би
Саваагүй хүсэлдээ түүртэж явсан
Жолоо сул нас минь дээ
See also:
JustSomeLyrics
90
90.25
Love Stink Gangsta Boogie Lyrics
Thùy Chi XeDap Lyrics