Perfect Yundengoogoo Lyrics

Юүндэнгөөгөө
Данагар данагар алхаатайдаа хө
Дал мөрөө давсан гэзэгтэйдээ хө
Далай вангийн Юүндэнгөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө
Далай вангийн Юүндэнгөөгөө
Даанчиг цэвэрхэн төржээ хө
Гунагар гунагар алхаатайдаа хө
Гурваар дарсан гэзэгтэйдээ хө
Гунхсан сайхан Юүндэнгөөгөө
Гуниг ч үгүй цэвэрхэн төржээ хө
Гунхсан сайхан Юүндэнгөөгөө
Гуниг ч үгүй цэвэрхэн төржээ хө
Хүзүүгээр нь жавар орноо гээд
Хөвөнтэй дүүдүүгээ хийгээд өгсөн юмаа
Хүнээс илүү ханилнаа гээд
Хүдрийн заарыг шингээсэн юмаа хө
Хүнээс илүү ханилнаа гээд
Хүдрийн заарыг шингээсэн юмаа хө
Сэмхэн сэмхэн алхаатайдаа хө
Шилээ дүрсэн гэзэгтэй дээ хө
Шинэхэн вангийн Юүндэнгөөгөө
Сүртэй сайхан төржээ хө
Шинэхэн вангийн Юүндэнгөөгөө
Сүртэй сайхан төржээ хө

See also:

92
92.22
Muslun Gurses Acimiyorsan Lyrics
Tim Rice Poor Jerusalem Lyrics