KIWI it's all right Lyrics

Хүн бүхэн хүүхэд байхдаа
Хорвоог сайхнаар төсөөлдөг ч
Амьдралын өнгө аяс өөрчлөгдсөөр
Бодол санаа ч хувирдаг

Бүтэх бүтэхгүй зүйл олон байдаг
Бүдэрч алдсан ч сөхрөлгүй
Өөрт байгаа гутрал бухимдлаа
Бусдад бүү гаргаарай

ДХ: It's all right
It's all ok everybody say it *2

Хайрлаж явсан хүндээ хаягдсан бол
Уйлаад бүгдийг мартаарай
Маргааш чамайг шинэхэн учрал хүлээнэ
Магадгүй чи илүү жаргана
Хэн нэгэнд чи гомдсон бол
Уужуу сэтгэлээр уучлаарай
Хатуухан үг найздаа хэлсэн бол
Мөрийг нь тэврээд үнсээрэй

ДХ: It's all right
It's all ok everybody say it *2

Орчлонгийн өнгө үргэлж өөрчлөгдсөөр
Гэрэл гэгээ рүү биднийг хөтөлнө
Амьдралын урсгал буцахгүй болохоор
Цаг мөч үнэтэйг мэдрээрэй

ДХ: It's all right
It's all ok everybody say it *5

Үг: Zz
Ая: Наранзун

See also:

93
93.18
Maxairitsas,Tsaknis Πόσο σε θέλω (ζωντανά) Lyrics
Les Têtes Raides Emily Lyrics