The_First_Official_Love_Song_From_Vanquish Lyrics

Зүрхийг минь гүн зүсэн зүүрмэглэх зуур холдоод одсон /холдоод одсон/
Зөрөөд явсны чинь дараа /чамайг мартсан/
Сэтгэлийн минь хүйтэнд дааруулж сэмхэн надаас холдсон
Итгэлийг минь юунд хөнөөв
[/align]
Дурсамж дүүрэн нэг жил өнгөрчээ дуулахгүй байж чадсангүй
Дур булаам бүсгүйтэй дурлалцаж байснаа анзаарсангүй
Дулаахан харцаа чи надаа дурсгал болгоод үлдээрэй
Дусал дуслаар бороо ороход дуулаад ирнээ хүлээгээрэй
Хожмын нэг өдөр хоёулаа уулзах юм бол би тэр цагт
Хоосон үгээр чамайг булахгүй хэрэгжүүлнэ бүү март
Хээрийн шувууд нисэн үл хүрэх тэр хол газраас би
Хэзээ ч хайрыг хүсэж хүлээж шаналахгүй чамаас би
Голдоо ортол гомдсон би чамд яахав гологдсондоо
Галзуурах дөхсөн, гансарсан, гашуудсан хожигдсондоо
Гаднаа инээн дотороо уйлан гараад явсан тоглоомоос
Ганц л зүйлийг ойлгож авлаа газардахгүй би одооноос
Хүнд хэрвээ дурлах юм бол хэзээ ч би түрүүлж сөгдөхгүй
Хэцүү ч гэсэн хэрэгжүүлбэл ядаж сэтгэл минь өвдөхгүй
Эргээд санахад дурсамж юм гээд энэ өдрийг тэмдэглэнэ
Эргэх цагийн аясаар бид ээлжээ хүлээн инээмсэглэнэ
[align=center]Зүрхийг минь гүн зүсэн зүүрмэглэх зуур холдоод одсон /холдоод одсон/
Зөрөөд явсны чинь дараа /чамайг мартсан/
Сэтгэлийн минь хүйтэнд дааруулж сэмхэн надаас холдсон
Итгэлийг минь юунд хөнөөв
[/align]
Цагийн сайханд чи бусдын зөвхөн сэтгэлийг хардаг байсан
Цагийн эрхээр мөнгөөр бүхнийг хэмжиж сурсан уу
Цаг агаар хүйтэн байна чи даарахгүй юу
Чи хагас нүцгэн хувцасласнаараа бусдад таалагдах гээ юу
Би тэгэхэд харсан надаас чи юунд нүүрээ нуув
Хэрэг хийсэн хүүхэд шиг яагаад сандрах болов
Мөхөсхөн бодлоороо чи өөртөө ганц сонголт үлдээсэн
Мөрөөдөл надад байсан өөр амьдралыг чи сонгосон
Ганцаардал надад чамайг бодох боломж олгож байна
Гашуун үгс минь дууны үг болон хувирчээ
Би мартах болно өнгөрсөн тэр дурсамжуудаа
Өөртөө өөрчлөлт хийнэ чамайг устгана ой санамжаасаа
Үзэн яджына уу үг дуугралгүй хажуугаар чинь зөрснийг
Уучлаарай миний сэтгэл чамаас хөрснийг
Олон тайлбар хэрэггүй сүүлчийн удаа үнсье
Охин минь амьдралд чинь аз жаргалыг хүсье
[align=center]Зүрхийг минь гүн зүсэн зүүрмэглэх зуур холдоод одсон /холдоод одсон/
Зөрөөд явсны чинь дараа /чамайг мартсан/
Сэтгэлийн минь хүйтэнд дааруулж сэмхэн надаас холдсон
Итгэлийг минь юунд хөнөөв
[/align]
Миний хийсэн алдаа уучлашгүй би мэднэ чи тэвчинэ
Гэвч энэ явдлаас хойш чиний эргэлзээ чинь улам бэхжинэ
Тэр чинь ердөө л тэнэглэл байсан удалгүй мэдсэн би чинь
Зөв чиг залуургүй мэт зүүдлэж явахад хэлсэн үг чинь
Шилдэг гэж худалаа амлаагүй шийдэмгий байж чадаагүй
Шинэ жилийн өмнөх мөчийг чамтай өнгөрүүлснээ мартаагүй
Шийдвэр чинь балмагдсан шийтгэл байсан нь гарцаагүй
Шилэгдмэл байхыг хүсэвч сэтгэл минь ямар ч ялгаагүй
Гомдоосон бол уучил гол дүрд нь тоглоё би энэ жүжгийн
Гологдсон ч гэсэн горьдлого минь тасрахгүй үргэлжлэхийн
Хэнзхэн дурлалыг минь хиар цохилгүй үлдээ надаа
Хэлтэрхий ч гэсэн хэрэгтэй хэлж барашгүй үнэтэй надаа

See also:

96
96.114
Leonard Bernstein I have a Love Lyrics
难道爱一个人有错吗 Lyrics