Flash Hairiin nulims (new) Lyrics
Bebe
Энд болсон бүгдийг эргүүлэн бодон дурсан шаналан сууна би
Эргэх адил л бүгдийг санан миний нүднээс нулимс бууна
Хэн чамайг гомдоож явсаныг чиний нүднээс үргэлж хараад чамайг саараад
Чи миний үгийг дагаад нулимс урсгана
Чи дандаа ганцхан надтай үргэлж хамтдаа гэж хэлсэн
Би чинь чамдаа итгэж дандаа мөнхөд хамтдаа байхыг хүснэ
Хайрт чамтайгаа дандаа хамтдаа жаргахсан
Анх би чинь сэтгэлээрээ чиний дүрийг харахсан
Mega
Энэ л хайрынхаа дээдийг чамдаа өгсөн юмсан
Үүрд санаач чамдаа өгсөн
Дурлал хайрынхаа өдрүүдийг бүү мартаарай
Намайг ямар үгээр гомдоож байсныг санаарай
Nandia
Дахилт:Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү
Baba
Энэ хорвоо эрээнтэй бараантай заримдаа жаргалтай байдаг
Эвгүй хавгүй хайртай учирахаас энэ л бие минь айдаг
Гэтэл би гэнэн тэнэг чиний царайд хууртчихжээ
Гэгээн хайр хүсэж буруу хүндээ хандчихжээ
Nandia
Хайр өөрөө нисэн ирээд хагацалыг үлдээгээд надаас чи минь буцлаа
Ганцхан уйлах нулимсаа хүнээс ичин байж унагая
Чи минь чи минь наддаа итгэ чамайг өөрөөсөө дутаахгүйгээр хайрлъя хайрт минь
Mega
Цэцгийн дэлбээ шүүдрийн усаар тэжээл аван дэлбээлдэг
Харин би чинь чинийхээ хайранд хайрлан уяран илбүүлдэг
Хархан нүдээ тормолзуулан минийхээ хайрыг хөгөлжээ
Хайрлаж явсан тэрхэн охин миний зүрхийг хөтөлжээ
Өдгөө хүртэл би чинь чамайг хайрлаж харамлаж ирсийн
Өдий болсон миний зүрхийг амьдрал хөлдөө чирсийн
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй шүү
Азгүй хайраа дахин дуулахгүй шүү
Nandia
Дахилт:Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү
Baba
Гэхдээ бурхан үнэхээр надад хатуу амьдрал заяажээ
Ганцхан охины төлөө шаналж өөрийгөө зовоожээ
Үнэхээр их уйлдаг байсан шүү чиний араас
Жартгалтай хайрыг хүсдэг байсан шүү ганцхан чамаас
Ахин чамтайгаа жаргалтай байхгүй би чинь явъя даа
Азгүй хайраа дахин дурсахгүй чамайг мартъя даа
Одоо ингээд хоёр бизнээ мартаад хоёулаа салъя даа
Чи өөрийгөө бодоод ондоо хайраа хайгаад явдаа
Nandia
Дахилт: Уйллаа уйллаа хайраа чинийхээ араас уйллаа
Удахгүй чи минь наддаа ирээсэй гэж гуйлаа
Хамтдаа жаргалтай байсан мөчүүд юу юм бэ?
Хайртай гэсэн чинь худлаа гэж үү X2
See also:
JustSomeLyrics
97
97.28
Saga Alone Again Tonight Lyrics
Freiflug Megaherz Lyrics