Flash Hairlaj chadah uu Lyrics
Зүрх сэтгэлээсээ чи намайг хайрлах уу
Зүүд биш шүү хайр минь зүрхээн дага
Болж өгвөл насан туршдаа чи намайг хайрлаарай
Болохгүй бол чамаас би өөрөө холдъё
Хаа ч явсан хайрыг би зүрх сэтгэлдээ хүсч байжээ
Хамт явахдаа охидыг харж чиний зүрхийг зүсч байжээ
Хайрыг минь чи хайрла гэж худлаа үгээ хэлэхдээ
Энэ хайр гэж бодож байгаагүй юм шүү хайрт минь үнэндээ
Хэлээч чи бичээч чи хайраа илчлэн ирээч
Хэзээч хэнтэй ч хамт байхгүйг мэдээч
Хэлж чадвал ганцаараа байхгүй
Харин хайр мин чи дангаараа
Хэн нэгнийг хайгаад одоо чи минь .....
Хайраа хэлж байж болно, би чамайг хүлээж тоолно оо
Цаг хугацаа алслан одож намайг будаа болгоно оо
Болно болно тоолно тоолно чамдаа хайртай болохоор олно
Олноос .. зүйл чинь миний зүрхийг цоолно.
Намайг хараад хараад битгий хараагаарай
Найз нь одоо л харцаа салгаж байна гэж чи хайгаарай
...
Хүний сэтгэл холдож, ховорддогийшдээ.
Үнэ цэнэгүй, хайр гэж байхгүй болохоор тэгдгийшдээ
Зүрх сэтгэлээсээ чи намайг хайрлах уу
Зүүд биш шүү хайр минь зүрхээн дага
Болж өгвөл насан туршдаа чи намайг хайрлаарай
Болохгүй бол чамаас би өөрөө холдъё
Хараагүй бодоогүй олон хүнээс сонсоогүй
Хайрлаж байсан чиний дүрийг сэтгэлдээ би зоогоогүй
Чамайг холдон одсон ч харамсахгүй
Цаглан сууж би мөрөөдөхгүй, зайл майл гэж хараах ч үгүй
Чи чи чи чи миний хайрыг ойлгож байгаагүй дээ
Энэ хэцүү шүү дээ, хэн ч байсан надаас дор зан гаргана биз дээ
Би чамаас уулзая учрая гээд олон зүйл хүсээд байсан уу
Хэлж байсан үгээ хэзээ ч би мартаж байгаагүй
Хайрлаж байгаа орчлон дэлхийд .. гэж .. байхад
Айлгүй охин чиний арай л хурдан байгааг гайхаад
Энэ үгсийг чиний л төлөө өртэй юм шиг хэллээ
Эр хүн болсон явдлыг сэтгэлээ дагаад биеллээ
Хаалга үүдээ түгжээд орхиод
Халуу шатах зүрхээ орхиод
Ганцхан чамайг бодохоо болиод
Гайгүй охиныг хайхаар боллоо
Одоо миний сэтгэл хөнгөрч энэ хайрын тухай бодож сайхан байна
Одоо л амарч байх шиг байна
Дахилт
За за энэ хайр худлаа юм даа
Зангаараа чи намайг хайрлаагүй юм даа
Энэ замаараа үргэлжлүүлвэл намайг битгий санаарай
Энэ байдлыг чи минь санавал эргээд наддаа ирээрэй
Ирэхдээ гэрээрээ дайраад буцаад ирээ
Инээж байвал намайг өглөө орноос сэрээ
Ингэ тэг гэж битгий бусдыг зовоо
Эхнээсээ зүгээр байвал цааш нь бусад нь болно оо
Зүрх сэтгэлээасээ чи намайг хайрлах уу
Зүүд биш шүү хайр минь зүрхээн дага
Болж өгвөл насан туршдаа чи намайг хайрлаарай
Болохгүй бол чамаас би өөрөө холдъё
P.S. Хайртай хайртай. Хайрлаж чадна.
Ингэхэд чи өөрөө чадах уу?? нтр
See also:
JustSomeLyrics
99
99.107
Marty Robbins Strawberry Roan Lyrics
Angel Flying With Broken Wings (Without You) Lyrics