Js Bobo (www.MBE.mn) Az jargal haalga togshino Lyrics

Одоогоос 15-н жилийн өмнө нэгэн бяцхан жаал
Ээж эгч 2-тойгоо амьдран суудаг зуун айлд
Өдөр болгон та ажилтай
Орой ирэхдээ талхтай
Эгч бид 2 гэрээ цэвэрлэнэ
Ээжээ таныг ирэхийг хүлээнэ
Их ажлаа хувааж авна
Эгч минь дараа нь хичээлдээ явна
Энэ үеэр би чөлөөтэй
Ээжджж туслана мөнгө хэрэгтэй
Гэдгийг мэддэг байсан учраас
Ундаа зарна тэрэгтэй
Яриа сайтай учраас зардаг хүүхдүүд дундаа зэрэгтэй
Заримдаа таныг ирэхэд хоолтой
Мөнгө хаанаас олсонг шалгана
Харин би газраас олсон хэмээн
Таны асуултанд халган
Тун удалгүй би баригдаж
Харин та надад готдож
Таньдаа туслъя гэж бодож
Бодсон бодол биед минь томдож
Тэр үед та намайг зэмлэж
Нүдэнд чинь нулимс цийлэгнэж
Ээж нь хүүгээ юугаар дутаав
Эцгийнхээ нэрийг гутаав
Ухаантай бяцхан хүү минь яагаал ингэх болов яагаад
Гэж зэмлээд намайгаа тэврээд үнсэж байсныг мэгшин санаад

Дахилт
Алсаас даллах намрууд
Нэг л зүйлийг нэхээд
Дахиж ирэхгүй он жилүүдийг
Дурсан хүлээлээ
Ганцхан хүүгээ гэсэн
Таны минь сэтгэл ээжээ
Гал халуухан сэтгэл
Зүрхийг надад өгсөн

Ганцаархнаа 2ын 2 хүүхэд өсгөх хэцүү байв ч
Эцгийг минь авсан бурхан яасан
Оноосон тавилан хатуу байж
Амьдралаа аварч сэтгэлээ барьж
Бидэн 2ыг тэвэрч өлсгөхгүй дааруулахгүй
Гэж үргэлж хөдөлмөрлөж
Ингэж тэгэж явсаар
Цагийн аясаар хүнтэй суусан
Тэр хүн нь сайхан зүйлийг ярьсаар ярьсаар
Бидэнтэй нийлсэн
Удалгүй бид дүүтэй болсон
Дүүгээсээ бас хайрыг олсон
Бүх зүйл эхэндээ сайхан байсан
Ах гуай дараа нь архийг уусан
Уусан хэдий ч биднээс нуусан
Ээж минь сүүлдээ аргаа барсан
Уусан юм байж яасан хэтэрсэн
Харин миний тэвчээр алдарсан
Өдөр болгон үг зөрнө
Өөдгүй новшийг та өмөөрнө
Таныг уйлахад сэтгэл хөмөрнө
Нулимс минь нууцхан бөмбөрнө
ээж минь та тэр новшийг
Надаас өмөөрөн бүхнийг нууна
харин би бүхнийг мэддэг ч
Таныгаа бодож шүдээ зууна
Мэддэг байсан уу бяцхан хүү чинь
Орон дотроо уйлдаг байсны
Миний л аавыг аваад ямсан
Бурхныг хараан зүхдэг байсныг

Дахилт:

Цаг хугацаа жирэлзэх мэт
Дөнгөж та минь түүнээс салсан
харин хүү чинь гялалзах мэт
Хурдан ... амжилт олсон
Одоо хүү чинь том болсон
Охин хүнийг хайрлах болсон
Салаа замаар төөрч явсаар
Саяхнаас өөрийн замаа олсон
Байгууллагаасаа шагнуулж байхад
Та минь ирчихээд ороогүй юу
Тэгэхэд өгнө гэсэн бэлгээ дараа нь яагаав өгөөгүй юу
Хүү нь бэлгээ аваагүй юу
Хүүгийнх нь зам болоогүй юу
Юу хийвэл юуг хийвэл та минь мөнх амьдрах бол
............................би болсон том болоод
Эрийн цээнд хүрээд бүгдийг таньд зориулж чадна
.........................Аз жаргал хаалга тогшино

See also:

103
103.28
อริสมันต์ ทัดทาน Œ Lyrics
christina_aguilera-what_a_girl_wants-dvdrip-xvid-1999 Lyrics