Bobo Az Jargal Haalga Togshino Lyrics

Одоогоос 15 - н жилийн өмнө нэгэн бяцхан жаал
Ээж эгч 2 - тойгоо амьдран суудаг зуун айл
Өдөр болгон та ажилтай
Орой ирэхдээ талхтай
Эгч бид 2 гэрээ цэвэрлэнэ
Ээжээ таныг ирэхийг хүлээнэ
Их ажилаа хувааж авна
Эгч минь дараа нь хичээлдээ явна
Энэ үeээр би чөлөөтэй
Ээждээ туслана мөнгө хэрэгтэй
Гэдгийг мэддэг байсан учраас
Ундаа зарна тэрэгтэй
Яриа сайтай учир зардаг хүүхдүүд дундаа зэрэгтэй
Заримдаа таныг ирхэд хоолтой
Мөнгө хаанаас олсонг шалгана
Харин би газраас олсон хэмээн
Таны асуултанд халган
Тун удалгүй би баригдаж
Харин та надад гомдож
Таньдаа туслъя гэж бодож
Бодсон бодол минь биенд минь томдож
Тэр үед та намайг зэмлэж
Нүдэнд чинь нулимс цэлэгнэж
Ээж нь хүүгээ юугаар дутаав
Эцгийнхээ нэрийг гутаав
Ухаантай бяцхан хүү минь яагаад ингэх болов яагаад
Гэж зэмлээд намайгаа тэврээд үнсэж байсныг мэгшин санаад.

Дахилт : 1 удаа

Алсаас даллах намрууд
Нэг л зүйлийг нэхээд
Дахиж ирэхгүй он жилүүдийг
Дурсан хүлээлээ
Ганцхан хүүгээ гэсээн
Таны минь сэтгэл ээжээ
Гал халуухан сэтгэл
Зүрхийг надад өгсөн

Ганцаарахнаа 2 - ын хоёр хүүхэд өсгөх хэцүү байвч
Эцгийг минь авсан бурхан яасан
Оноосон тавьлан хатуу байж
Амьдралаа аварч сэтгэлээ барьж
Бидэн 2 - ыг тэвэрч өлсгөхгүй дааруулахгүй
Гэж үргэлж хөдөлмөрлөж
Ингэж тэгэж явсаар
Цагийн аясаар хүнтэй суусан
Тэр хүн нь сайхан зүйлийг ярьсаар ярьсаар
Бидэнтэй нийлсэн
Удалгүй бид дүүтэй болсон
Дүүгээсээ бас хайрыг олсон
Бүх зүйл ихэндээ сайхан байсан
Ах гуай дараа нь архийг уусан
Уусан хэдийч биднээс нуусан
Ээж минь сүүлдээ аргаа барсан
Уусан юм байж яасан хэтэрсэн
Харин миний тэвчээр алдарсан
Өдөр болгон үг зөрнө
Өөдгүй новшийг та өмөөрнө
Таныг уйлхад сэтгэл хөмрөнө
Нулимс минь нууцхан бөмбрөнө
Ээж минь та минь тэр новшийг
Надаас өмөөрч бүхнийг нууна
Харин би бүхнийг мэддэгч
Таныгаа бодож шүдээ зууна
Мэддэг байснаа бяцхан хүү чинь
Орон дотроо уйлдаг байсныг
Миний л аавыг аваад явсан
Бурхныг хараан зүхдэг байсныг

Дахилт : 1 удаа

Цаг хугацаа жирэлзэх мэт
Дөнгөж та минь түүнээс салсан
Харин хүү чинь гялалзах мэт
Хурдан .... амжилт олсон
Одоо хүү чинь том болсон
Охин хүнийг хайрлах болсон
Салаа замаар төөрч явсаар
Саяхнаас өөрийн замаа олсон
Байгууллагаасаа шагнуулж байхад
Та минь ирчихээд ороогүй юу
Тэгхэд өгнө гэсэн бэлгээ дараа нь яагаав өгөөгүй юу
Хүү нь бэлгээ аваагүй юу
Хүүгийнх нь зам болоогүй юу
Юу хийвэл юуг хийвэл та минь мөнх амьдрах бол
.................. би болсон том болоод
Эрийн цээнд хүрээд бүгдийг таньд зориулж чадна
......... Аз жаргал хаалга тогшино.

Дахилт : 2 удаа

See also:

106
106.121
Mercedes Sosa Solo le pido a Dios (con Beth Carvalho) Lyrics
Nigga Ft Kumbia All Star Por Ti baby Lyrics