Flash Aaw Lyrics

Хатуу гэж бодоход амьдрал хэцүү байж дээ
Халаас хоосны зовлонг мэдэхгүй амар ч байж дээ
ээж аав нээрэн намайг жаргаадаг байж дээ нээрэн
Ямар ачаа үүрч байгааг нь мэдэхгүй шд биеэрээ
Амс хийлгүй өдөржин гадуур ажил мажил гээд л
орой ирэхэд нь би энд байна хоолой ингээд тэгээд гэж бас эрмэлзээд урьдны шархлаа эргэлзээд
Энэ хүртэл ажилладгийг нь ойлгохгүй тээнэгэлзээд
Өглөө босоод л муу аав минь бидний төлөө ажиллаад
Өөрийгөө ч бодохгүйгээр энэ биеэ дайчлаад
Ар гэрээ гэсэн хэлсэн үг нь миний хувьд сургаал
Аавтайгаа байдаг байсан цаг мөч минь миний хувьд жаргал
Би бол таныг үүрд дурсах хайрлах хүү чинь билээ
Би бол таны хэзээ ч дуусаргүй үргэлжлэл ээ
Элдэв нялуун халуун хайр бол энэ биш
Эхнээсээ дуусталаа халуун хайрын жишээ
Дахилт:Хажууд сугаад тэврээч аав аа
Хайрлаад үнсье хүү нь аав аа
Аргадан инээхийг чинь хүү нь харъя аав аа
Харваад одсон он жилүүд
Харамсаад хүү нь таныг үгүйлж сууна
аяс аясхан нүдэнд минь нулимс тунана аа аав аа
Баахан гүйсэн алдаж эндүүрсэн бага насандаа алдаа гаргадаггүй хүү чинь андуурч эндүүрч байсан даа
Ааваасаа илүү найз нөхөддөө итгээд Найз мөнх юм шиг санаж би чинь тархиараа сэтгээд
Элдэв шоу хэсэн зуурдын жаргал хүснэ
Энэ бүхэн давтагдах тусам аавын маань зүрхийг зүснэ
Өдөр болгон миний төлөө аз жаргалыг хүснэ
Өнөөдөр л харин би ухаарч ойлгосон
Хүү нь таныгаа явсны дараа үргэлж харуусдаг
Хүрээд ирэх байх гэж итгэж найдан дурсдаг
Зовлон өдөр товлон хаалгаа тогшоод ирдэггүй ээ
Мөнх нойрссон хүн хэзээ ч нойрноосоо сэрдэггүй ээ
Аав аа та бяцхан хүүгээ өршөөн уучлаарай
Аав аа би таныгаа санаж байна зүүдэнд хуучлаарай
Хааяа ганцаараа байгаа юм шиг би шаналдаг
Аавтайгаа байсан мөч бүхэн нүдэнд харагддаг
Дахилт:

6р сарын 30н энэ өдөр хуучин янзаараа бууж байна
Тэр өдрийг санан уйлж байна
Таны зургийг харан сууж байна
Цэлмэг тэнгэрээс аянга буух шиг таныг минь авч одсон
Холын хол байгаа аавыгаа санан би ингэж бодсон
Аав аа та яав аа наддаа зориулдаг байсан цаг заваа хаана аа орхиод явчихав аа
Аав минь одоо хаачив аа таныгаа хайж бэдрээд удах тусам сэтгэл эмтрээд сар бүрийг даван гэтэлнэ гэтэл
зам дуусахгүй эхлээд
4 улирал цас бороо шороо намайг зогсоогоогүй
Эцэс сүүлд нь би эргэшгүй гэдгийг нь ухаарсан

Дахилт:2 удаа

See also:

106
106.121
Anggun Undress Lyrics
jet Look what you've done-Jet Lyrics