3 Buduun ft Outlaw Az Jargaliin Tugsgul [cool!] Lyrics

Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
1.Хайрт миь чамаас үүнийг л гуйя чи яваад өг л дөө хайргүйгээс хойш намайг зовоож битгий нүүр өг л дөө хангалттай шаналж байхад шархыг минь бүү хөнд л дөө хамаг бүхнээ зориулсан түүнийхээ гараас хөтөл л дөө надад эрхэлдэг шигээ санаад дандаа битгий зөрүүдлээрэй надаас илүү хайрлах нь уу адилтгаж битгий зүйрлээрэй нулимс унасан нүдээ түүндээ олон битгий үзүүлээрэй нуугдаж байгаа тэр хайрыг нь хэлүүлэх гэж битгий хүчлээрэй ондоо эр мөрөөдөн суугаа хайрыгаа араас нь тэврээд л одоо тэгтэл намайг хар даа сэтгэл минь төмөр шиг зэврээд л аз жаргал минь энэ мөчөөс төгсгөл болон үлдлээ дээ аз жаргалыг чамдаа хүсээд зай тавин үлдээе дээ
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа
2.Надаас үүнийг хэзээ ч хүссэн би чамдаа үгүй гэхгүй найз залуутай байсан бол чам шиг л өөр хүнд өврөө нээхгүй сайхан байсан жаргалтай байсан ч тэрний төлөө нүцгэн хэвтэхгүй чамдаа л ганцхан хайртай болохоор ийм бодол би тээхгүй хайртай хүнийхээ сэтгэлийг нь ..... шиг би сэвтээхгүй харин надад буруу байсныг одоо ч би үгүйсгэхгүй гэнэн байвал уучил чамаасаа ахин гомдол нэхэхгүй хэзээ ч эмэгтэй хүнд чамд итгэсэн шигээ итгэхгүй ээ би мэднээ намайг чи минь хуурч байсныг чинь би мэднээ надаас холдоод явахыг чинь би мэднээ ондоо эр бодож байсныг чинь би мэднээ би мэднээ би мэднээ би мэднээ dx
болохгүй бүхнийг болгох гэж хайртайдаа би их тэсдэг байсан боол чинь аятай буруутай л юм шиг чиний л өмнө бөхийдөг байсан ингэлээ гээд ганц удаа намайг ойлгохынхоо оронд чи уйлж байсан итгэ л дээ надад гэхдээ чи намайг хуурч байсан чамаас асууя намайг хуурч байхдаа чи жаргалтай байсан уу чамаас асууя намайг өчүүхнээр бодоход сайхан байсан уу чамаас асууя өнгөрсөн бүхэнд надад ганц хайртай байсан уу чамаас асууя үнэн сэтгэлээсээ ахиад асууя хуурч байсан уу өөр хэн нэгэнтэй байна гэхэд чинь би галзуурах дөхсөн үнэндээ надад байсан сайхан бүхэн чиний хайртай хамт мөхсөн би хэлж чадахгүй нь нулимс урсаж байна сэтгэл минь дээр үхсэн биетэй л болохоос би хүн биш чиний хувьд аль эрт өнгөрсөн
Дахилт:Аз жаргалын төгсгөлд нулимс унагалаа
Ахиад л би бурууг хүлээж чамайгаа явууллаа
Зориг гарган чамдаа хэлсэн үг минь салхинд хийслээ дээ
Чамайг явууллаа чамайг явууллаа хайрт минь чамайг явууллаа

See also:

110
110.72
ปนัดดา เรืองวุฒิ ปนัดดา เรืองวุฒิ - ผิดที่เธอ (Ost. A Love To Ki | iJigg.com - Rate and Download Free Music Lyrics
尹光 少理呀爸 Lyrics