Flash Today Lyrics

I want you so
I love you so
Thank you

Өнөөдөр газар дэлхийд дахин цас орсон өдөр
Удаа дараа үргэлжилдэг сэрүүн болсон нэгэн өглөө
Шинэхэн орсон цасан дээр гишгэн мөрөө гаргах сайхан
Өглөөний цэвэр агаарт амьсгаланхан алхах тайван
Энэхэн нэгэн өдөр би явдагаараа явж байхад
Өмнүүр өнгөрөх хүн бүрийг нүд салгалгүй харж байхад
Өмнө нь ердөө харж үзээгүй хөөрхөн хүүхэн зөрлөө
Эргэж очоод танилцахад харин гайгүй охин мөртлөө
Надтай адил өнөө өглөө инээж, цасан дээр алхаж байж
Намайг хараад миний хойноос надад таалагдах гэж гүйж
Өдөр болгон би түүнтэй урьдынхаараа л уулзалдлаа
Өөрийн эрхгүй чи надад үнэхээр татагдлаа
Хайрыг чинь хайрлаад, сэтгэлийг чинь даагаад хамтдаа жаргахыг хүснэ
Хайрынхаа дуугаа чамдаа зориулаад энхрий чамайгаа үнсэнэ
Hi baby, наддаа эргээд ирээч, my baby
Хамт байхдаа хайрынхаа үгийг харамлахгүй чамдаа хэлье

Дх:
Хэнд хэлж, бичсэн үгээр намайг чи зогсооно вэ?
Хэн ч, хаана ч байсан хайрыг тээж зүрхлэхгүй гэж хэлэхгүй ээ
Эрж хайж байгаад чамайгаа зүрхэндээ тээж үгүйлнээ
I want you so, I love you so, Thank you

Энэ бүхэн бодоход миний сэтгэл санаа үнэхээр гайхамшигтай
Одоо хамтдаа болсон ч түүнийгээ бодоход жаргалтай
Олон жил улиран өнгөрөн одсон байсан ч би чамтайгаа
Одноос илүү сайхан байсан буюу чамдаа хайртайгаа
Энэ л үе дээрээ сая л би олж харж байгаагаа
Улиран одсон он жилийн хойноос сая л харж би мэдлээ
Хэн мэдлээ, одоо чамдаа хайртай гэдгээ хэлээд би очиход
Сэтгэл зүрхээр чи минь намайг угтаад авах юм бол
Чамтайгаа би хамтдаа цаг хугацааг хайхралгүй
Хамтдаа амьдрах гэсэн хүсэл зорилго байж
Одоо нэгэнт миний хүсэл, зорилго биелэх нь өнгөрчээ
Хүсэн хүлээж байсан тэр л хайр минь төгсчээ
I love you oh thank you, энэ хайр байсан юм найз минь
Эргэн санаач хайрт минь эргэлзэлгүй ир найз минь
I love you oh thank you, энэ бүгдийг ойлгож бодооч
Би чамдаа хайртай одоо ч хайрыг минь битгий голооч

Дх:
Хэнд хэлж, бичсэн үгээр намайг чи зогсооно вэ?
Хэн ч, хаана ч байсан хайрыг тээж зүрхлэхгүй гэж хэлэхгүй ээ
Эрж хайж байгаад чамайгаа зүрхэндээ тээж үгүйлнээ
I want you so, I love you so, Thank you

Ганцхан чамдаа зориулж бичсэн энэхүү дууны шүлэг минь
Чамд минь хэзээ очих бол гэсэн бодол гарахгүй гарахгүй
Чамайг би чинь дахиж хэзээ ч харахгүй
Чамайг би чинь сэтгэл зүрхнээсээ зөвхөн олох болноо
Надад ирсэн чиний сэтгэлийг би ойлгоогүй ээ
Гэсэн бодол миний толгой дотор хичнээн эргэлдэв ч
Эргэлзэв ч энэхүү болсон бүгд үнэн хэвээрээ
Эндүү харсан ч гэсэн би чинь чамдаа үнэнч хэвээрээ

Дх:
Хэнд хэлж, бичсэн үгээр намайг чи зогсооно вэ?
Хэн ч, хаана ч байсан хайрыг тээж зүрхлэхгүй гэж хэлэхгүй ээ
Эрж хайж байгаад чамайгаа зүрхэндээ тээж үгүйлнээ
I want you so, I love you so, Thank you

Намрын навчис дарагдсан өвлийн алтан шөнөөр чамайг санана
Найрч явсан үеээ бодож, өнгөрч одсон бүхнээ харна
Үнэхээр бид учрах ёстой л юм бол учрах байлгүй
..........................................................................
Биендээ хайртай хосууд нар шиг биесээ хайрлан хардаг

See also:

114
114.70
Burning Lo que el tiempo no borró Lyrics
Nicola Di Bari 29/09/1940 Il mondo è grigio il mondo è blu Lyrics