Javhlan Mongoljingoo Lyrics

Үгийг : Н.Батмөнх Аяыг : Сэр-Од

Хаан түүхийн өлгийнд эрхэлж нялхарч бойжсон
Хатан өүлэн ээжийн сургаалд биширч өссөн
Дээдэс өвгөдийн удмын тулганы галыг бадраасан
Дээдлэх нандин шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Дахилт:
Эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөн мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Өргөө цагаан гэртээ бүүвэйн дуугаа аялсан
Өгсөж уруудах хорвоогийн өнгө гэрлийг тэнцүүлсэн
Хатан заяагаа тэгшилж ханиа дээдлэн жаргаасан
Хайрлах гэгээн шүтээн Монголжингоо бүсгүйчүүд миньээ

Дахилт:
Эгэл даруухан төрхөөрөө орчлонг зөөллөн мишээсэн
Эрхэмсэг агаад тэнгэрлэг Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

Төгөлдөр саруул ухаанаар хотлын явдлыг дэнсэлсэн
Төөрөг цэнхэр замбуулинд төрийн жолоог атгалцсан
Сэрж мартах орчлонгийн ачааг үүрч өндийсөн
Сүслэх ариун шүтээн Монголжингоо бүсгүйчүүд минь ээ

See also:

114
114.105
Marsha กว่าจะรัก Lyrics
briohny ได้ไหม Lyrics