Жавхлан Зїїдэнд ирдэг урангоо Lyrics

Үгийг : Н. Баянмөнх
Аяыг : Ч. Бат-Эрдэнэ

Зүлэг ногоорох судгаар нь цасны шар ус гүйгээд
Нүүдлийн цэнхэр тогоруу дэрсээн гэхэлзүүлж буухымаа
Нутгийн хөхөлбий хөндийд зэрэглээн гүйдэл тодроод
Нуга амгалан сэтгэлгийн нууцхан гунигийг сэмлэхиймаа

Дахилт:
Дэлгэр тайван нутагт минь хавар ирэх нь энэ үү дээ
Дэрвээн сормууст Урангоо дэнсэлж догдлоод яачихаа вэ ?

Гөрөөс янзгалах бүрдээр нь ногооны униар тунараад
Гүйгүүд холын ажнай хөрвөөн босоод шилгээхиймаа
Зөөлөн илбэх салхиар цэцгийн дэлбээ дэлгэрээд
Зөн амгалан сэтгэлийн хөнгөн гунигийг сэмлэхиймаа

Дахилт:
Нуур нь хонгортох нутагт минь хавар ирэх нь энэ үү дээ
Нуугдаж хармаар Урангоо нууцхан догдлоод яачихаа вэ ?

Нөмгөн цэнхэр борооноор үүлэн солонго татаад
Нөмөр энгэрийн нарандаа бүжин унтаж амрахымаа
Хүслийн гэгээн алсад мөрөөдлийн дуун эгшиглээд
Хүж амгалан сэтгэлийн нууцхан гунигийг сэмлэхиймаа

Дахилт:
Зүйрлэх ижилгүй нутагт минь хавар ирэх нь энэ үү дээ
Зүүдэнд ирдэг Урангоо зүүсгэл бэлтгээд хаачих нь вэ ?

See also:

114
114.106
Make Your Mama Proud Sway Lyrics
Lady Of The Island Lyrics