Munhbat, Lhagvaa [munkhiin rep] Az jargaltai tugsgul Lyrics

Гурван удаа чамайгаа гомдоолоо
Гутарч байна энэ сэтгэл минь
Ухаарсныг минь ойлгож байна уу?
Өөрөө хүсээгүй ч бардам зандаа
Өөрийн эрхгүй би хөтлөгджээ
Уучлал гуйх дууг минь сонсооч

Түргэн зан тэнэг үгс минь
Тэвчихийн аргагүй байсан тийм үү?
Тэвдэж сандрахад хальтирсан үгс минь
Мэлмэрч байсан булбарай царай чинь
Одоо ч нүдэнд үзэгдсээр байна
Энэ л төрхийг чинь яаж мартхав дээ

Дахилт:
Чи намайг, Чи намайг Хаашаа ч битгий явуулаач
Зүрхэнд чинь, бодолд чинь Уучлалт цохилж байна тийм үү
Нулимсаа, нулимсаа
Арчаад чи минь инээгээч
Нүдэнд чинь, харцанд чинь
Хайр одоо ч гэрэлтсээр байна

Чиний үгүйд гудамжинд ганцаар
Өөрийн тухай эргэцүүлж бодлоо
Модноос тасарсан навч адил би хайрт минь

Чиний үгүйд би хэн ч биш гэдгээ
Хором бүрт би мэдэрч байна
Хайр надад яагаад хатуурхана вэ?

Дахилт:
Чи намайг, Чи намайг
Хаашаа ч битгий явуулаач
Зүрхэнд чинь, бодолд чинь
Уучлалт цохилж байна тийм үү
Нулимсаа, нулимсаа
Арчаад чи минь инээгээч
Нүдэнд чинь, харцанд чинь
Хайр одоо ч гэрэлтсээр байна

Ухаалаг нинжин тэр л сэтгэлээ
Эцсийн удаа наддаа нээгээч
Уужуу атлаа өрөвч билээ чи

Бардам зан ууртай харцыг минь
Уучлашгүй чамд санагдсан тийм үү?
Уйлахад нулимс цээжинд нэгшинэ

Дахилт:
Чи намайг, Чи намайг
Хаашаа ч битгий явуулаач
Зүрхэнд чинь, бодолд чинь
Уучлалт цохилж байна тийм үү
Нулимсаа, нулимсаа
Арчаад чи минь инээгээч
Нүдэнд чинь, харцанд чинь Хайр одоо ч гэрэлтсээр байна

See also:

123
123.41
Pappo No Obstante Lo Cual Lyrics
mezclado nuves negras Lyrics