Guys surguli mine by Lyrics
Сүүлчийн цас, анхны бороо
Зүрх сэтгэлд минь дурсамж үлдээнэ
Зургийн цомог, анхны хайр
Зөөлөн үнсэлт чинийх л байсан
Сэтгэлийн гүнд тодохон үлджээ
Анхны хайр минь зүрхийг тогшоод
Үүрдийн дурсамж, үнэнч хайр минь
Чамайг дуулъя
Дахилт:
Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас чамтай минь хамт
Чамтай минь хамт хайрт минь, хайрт минь
Хавар хаврын дурлал, дурсамж
Хөнгөхөн гунигаар сэтгэл дүүргээд
Мөнгөн хонхны жингэнэх дуунаар
Холдож боломгүй нулимс урсана
Алс хязгаарт жигүүр дэлгээд
Хүслийн шувууд дүүлэн нислээ
Аяа оюутан нас, анд найзууд минь
Хамтдаа дуулъя
Дахилт:
Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас чамтай минь хамт
Чамтай минь хамт хайрт минь, хайрт минь
Жил жилээр алслах цаг хугацааг би яалтай
Сэм сэмхнээр арчивч урсах нулимсыг таа л даа
Дурсамж, дурлал минь, дуу минь, хайр минь
Оюутан насны үерхэл амьдралын минь эхлэл юм
Хавар хүсэл мөрөөдөл, дурлал, дурсамж минь сэргэнэ
Эргээд тэртээх он жилүүдээр дүүлэн ниснэ
Анд нөхдийн итгэл, сэтгэл, дурлал, хайр
Хүсэл бүхнийг дуулъя
Дахилт:
Чимээгүйхэн алслах он жилүүд
Сэмхэн ирэх дурсамж сэтгэлд хөвөрнө
Аялгуу дуутай оюутан нас чамтай минь хамт
Чамтай минь хамт хайрт минь, хайрт минь
See also:
JustSomeLyrics
124
124.22
The Darkest Star Lyrics
Charly Garcia No Soy Un Extrano Lyrics