Outlaw Чи миний бүх юм байсан Lyrics
Амьдралын утга учир юу юм бэ хайрт минь Аяархан чихэнд минь зөөлөн үг шивнээч
Хайраа чи миний сэтгэлийг тэтгэгч ид шидийн илбэ нь байсан Хайраа чи миний хайрыг хөглөгч эгшиг бас аялгуу нь байсан. Хайраа чи миний зүрхийг татагч бүхэл бүтэн ертөнц байсан. Хайраа чи миний дэргэд гэрэлтэгч тод жаргалын наран байсан.
Сайхан эрдэнийн сэтгэл зүрхний ганцхан эзэн нь хаачсан юм бэ? Саяхан дэргэд минь миний тэвэрт байсан охин яачихсан юм бэ? Учирал бүхний сайхан нь атлаа үүрдийх биш зуурдбнх байлаа. Үнсэлт бүхний халуун нь байтлаа уруул чинь хүрэхэд хүйтэн байлаа
Анхны бүхэн жаргалтай байдагч үйлчлэх хугацаа нь богинхон байдаг. Аз жаргал дэргэд байдаг ч хагацал зовлон үргэлж дагадаг. Хайртай хүн чинь дэргэд чинь байвал энэ чиний жаргал тийм үү? Би чамаас асууя чи минь миний хайр минь мөн үү?
Дх: Дэргэд минь байсан тэр их хайрыг Дөлгөөхөн атлаа дулаахан хайр булаасан харцыг дандаа л юм шиг санаад тоогоогүй өнгөрүүлсэн хайрын тэр их балыг дахиад хэзээч ирэхгүй хайраа би үүрдээр алджээ үүрдээр алджээ.
Хайраа чи миний бүх юм байсан Хайраа чи миний бүх юм байсан. Хайраа чи миний утга учир байсан. Хайраа чи миний амьдрал байсан. Хайраа чи миний баяр баясал байсан . Аз жаргал минь чи минь одоо хаана байна. Амьдралын утга учир хаана байна. Ариун эрдэний сэтгэл зүрх хаанабайна. Аа бас баяр баясгалан хаана байна. Хаана байна санан санан санан сууна би Хаана байна санан шаналж сууна би. Хайрты чинь сэтгэл үгүйрч байна. Хайр сэтгэл минь өвдөг сөхөрч байна. Хаяад явсан Хаяад явсан хаяад явахдаа чи надаас бусдыг авсан аваад явсан аваад явсан чи явахдаа чи надаас бүгдийг авсан.
Хацар норгон урсан дуслах бороо бүлээн дусаал. Бие төөнсөн бидний хайрыг ивээн зөөлөн урсаал ичэнгүйрхэн хайраа илчилж байсанаа бодон дурсаал надаас чамд хайрын үгс дахин дахин урсаал
Дх :
Амьдралд чинь дахиж ирэхгүйгээр үүрд явлаа сэтгэл чинь ханав уу? Ахиж олдохгүй аз жаргалаа алдаж байгаагаа чи анзаарав уу? Анхаарал тавьж халамжлаагүйд гомдохдоо тэвчээр алдав уу аль эсвэл миний л өгч чадаагүй хайрыг өөр эр чамд амсуулав уу?
Минийхээс гоё үгийг сонсоод зүрх чинь уяраад дэвтээ биз минийхээс арай дулаахан санагдаад түүнийхээ энгэрт нэг хэвтээ биз жаргалтай санагдавч тэнэгхэн минь хайр мөн үү итгэж байна уу? Жаахан ч гэсэн намайгаа санаач чи миний бүх юм байсан
Ганцхан би чинийхээ амьдралд үнэхээр буруу байсаныг ухаараарай. Ганц л удаа тэвчээд чи минь нулимсаа ахин бүү унагаарай. Ингээд хайр нь явлаа эцсийн удаа бүхнийг харамлан үнсье. Энэ бүхнийг энд нь төгөсгөөд буруу бүхнээ би чинь уучилъя.
See also:
JustSomeLyrics
124
124.88
Hansel Y Raul HANSEL Y RAUL-Maria Tereza Y Danilo Lyrics
Willie Colon & Hector Lavoe HECTOR LAVOE-Ah Ah Oh No Lyrics