Eba Nulims Lyrics

Эба Нулимc
Дүгхийн ширтэх нүд чинь хөөрхөн
Далдхан гунигтай харахыг би мэдсэн
Дурлаж чи санахгүйг
Догдолж намайг үнсэхгүйг би сая л мэдэрсэн
Чамайгаа анзааралгүй гомдоож байснаа
Чамайг явахад мэдлээ
Ямар их хайртайгаа

ДХ: Нартай бороо зөөлөн шиврэн шиврээд
Дахин учрахгүй уулзахгүй
Нулимс нүдэнд тордог байсныг мэдсэнгүй
Санаа алдан суух чинь дэндүү ялдам
Сэтгэл дотроо уйлдагийг чинь сая л би мэдсэн
Зүрх уйлдагийг мэдсэнгүй
Зүрх хоосордогийг мэдэрсэнгүй би мэдэрсэнгүй ээ
Бидний хооронд хайр байсан
Хэнэггүйхэн байснаа
Явдаг байснаа мэдсэн
Холдон одоход мэдсэн би мэдэрсэн

ДХ:
Олон уучлал гомдол авчирдагыг
Олон уучлал зүрх хөргөдөгийг
Чамайг явахад мэдлээ
Ямар их хайртайгаа

ДХ: Нартай бороо зөөлөн шиврэн шиврээд
Дахин учрахгүй уулзахгүй
Нулимс нүдэнд тордог байсныг мэдсэнгүй *2

See also:

125
125.25
Jon Secada & Shanice (Pocahontas) Si No Te Conociera Lyrics
Univers Kochaj Mnie i Dotykaj Lyrics