guys 666 hairiin bujig Lyrics

Хайрын бvжиг

Зvрх минь чамайг хайрласаар, бороон дундуур туучин алхсан, уярсан
Тэр л єдрvvдийг
Эцэс тєгсгєлгvй хайрын нандин бvхэн дэлбээлсэн
Тэр л єдрvvдийг шувууд ирэх болгондоо
Єнгєрсєн бvхнийг минь надад сануулсаар

Дахилт:
Хайр дурлалын минь дуунд чи бvжиглээч
Би чиний дэргэд байна намайг vнсээч
Хайр дурлалын дуунд чи бvжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна намайг vнсээч

Аргадан аргадуулж амьдрах энэ л хорвоо дээр
Ариун гэгээн бvхнээ дурсаж л явъя даа
Энэрэл хайрыг vзэж яваа энэ л насандаа
Сэтгэл дvvрэн инээж хєєрч баясаж явъя даа
Жаргаж буусан нарны туяа хэдий сайхан сайхан
Жаргал даахгvй хvний зовлон хэдий гунигтай
Итгэл нэхсэн гэгээн дурлал хэзээ ч дундрахгvй
Сэтгэл нэхсэн ариун хайр хэзээ ч мєхєшгvй ээ
Хайр дурлал минь надаас харцаа буруулсаар
Харсан болгондоо би чинь дурлаж байгаагvй ээ
Хvн хvнээс илvv чамд л бvхнээ зориулж
Хайрлаж энхрийлж явах зvрх сэтгэл минь
Уйтгарт бодлыг минь дагаж нулимс урссаар
Хайрлаж чамайг явсныг минь битгий мартаарай
Энэхэн дуулсан дуу минь чамд хvрээд
Эгэл зvрхний vгээ чи минь хэлээч

Дахилт:

Энэхэн насандаа агуу хайрыг мэдэрсэн
Зvрх сэтгэлдээ би чинь чамайг сонгосон
Намуун vдэш чамтайгаа учирч дассан билээ
Охин минь чи миний сэтгэлд
Хэзээ ч салшгvй vvрд марташгvй ариун хайр минь билээ
Насан турш хайрлах хайрын vг дуусахгvй ээ
Yvрд чамайг дурсах дурласан сэтгэл бєхєхгvй ээ
Алаг зvрх минь булгилаад охин чамайг тэврээд
Хэдэн зуун жилээр ч хамт байхыг бодсон
Гэтэл чи минь салаад сайхан бvхнээ мартаад салан одсон гэж vv
Чи минь ирэхгvй гэж vv
Хагацал нулимс хоёрыг миний сэтгэл даасангvй ээ
Сэтгэлдээ чамайг би хайрлан дурлаж явсан
Yнэндээ тэгэхэд би жаргал амсаж явсан
Охин минь чи минь ирэхгvй гэж vv

Дахилт:

Миний дурлал халуухан бодол зvvдэнд ариухан энэ л залуу насандаа
Сайхан бvсгvйд дурлаж чамд єєрийгєє хайрлуулж
Зvрх сэтгэлээ эзэмдvvлэх гэсэн миний гэгээн хайр
Хайр гэдэг эцэс тєгсгєлгvй нугачаан дунд
Сэтгэлд хурсан гуниг нулимс болон урсана
Чамд дурлаж дассан миний ариун хайр
Зvрхэндээ уйлж сэтгэлдээ шаналж байна
Сайхан бvхнээ дурсаж халуун зvрх даарсаар
Учирсан бvхнээ санаж чамайг би хvлээсээр
Он цагийн урсгалд дурсаж санахын цагт
Хайртай гэдэг vгээ ганцхан чамд шивнэе
Уйтгарт бодол урсах нулимсаа арчаач чи
Уйлах зvрх шаналах сэтгэлээ мартая би
Хайрын дуу минь эгшиглэж байна намайгаа тэврээч
Би чинь чиний дэргэд байна намайг vнсээч

Дахилт: hihihi

See also:

13
13.109
La Lupita La Paquita Disco Lyrics
Cog Caught In The Sun Lyrics