BX Sorrow Lyrics
Дэлбээнд унасан шүүдэр мөс болон хөлдөж
Дэврүүн хайрын сэтгэлд цас болон царцахад
Судас дагсан цус минь цэв хүйтэн болчихоод
Чиний эзгүйд миний зүрхэнд цасаар шуураад
Итгэж явсан сэтгэл үүл болон дэгдэж
Инээдээр дүүрэн дурсамж нь бороо болон норход
Шивнэж хэлсэн үг чинь салхи болон замхарч
Сэтгэлд үлдсэн дүр чинь сэм сэмхэн надаас холдход
Дх: Үүлс хүртэл гунигаар уйлсан уйтай намрын тэр орой
Үдшийн болзоонд эргэж ирээгүй хагцал дүүрэн хүйтэн шөнө
Цэцэгс хүртэл уярч уйлсан цээжинд хүндүүр зүрх минь
Чамайг ирнэ гэж хүлээсээр
Хамтдаа мөрөөдсөн хүсэл хясал болон хувирч
Ганцхан гэж бодсон дурлал өврөөс минь нисхэд
Эргээд ирэхгүйг чинь өөрөө мэдсээр байж
Миний зүрх чамайг ирнэ гэж хүлээсээр
Чи эргэж битгий хараарай хайрт минь
Хүнийх болоод явахгүйг чинь
Харж би чинь чадахгүйнээ
Дураараа явдаа хонгор минь
Дх: 2- удаа.
Явахдаа чи уйтгар гунигыг үргээгээд
Баяртай ч гэж хэлээгүй ч
Эргээд надруугаа ч хараагүй
Хаашаа чи тэмүүлж байгаагаа ч мэдээгүй
Хэзээ ирэхийгээ ч яриагүй
See also:
JustSomeLyrics
15
15.36
Vintersorg Till Fjälls Lyrics
The Offspring Autonomy Lyrics