EBA Zuud Lyrics

Зүүд

Нүдээ би анилаа хайртай түүнийгээ санан бодлоо
Нүдийг нь зөөлөн үнслээ
Хорвоод хосгүй үнэрийг нь шимтэн байж мэдэрлээ
Цээжиндээ би тэвэрлээ
Зүрхэн дотроо дүрэлзэх хайрын энэ галыг
Зөвхөн чам руу илгээлээ нүдээ би нээлээ

Шөнийн зүүдэндээ би чамтайгаа
Тэргэл сарны туяанд хамтдаа зогсоод
Тэнд үргэлж намуухан аялгуу эгшиглэдэг
Ийм л сайхан зүүдийг би үргэлж зүүдэлнэ, шөнө болгон

Чамдаа хэлье хамгийн үнэн үг минь гэвэл
Бүхнээ зориулахад би бэлэн
Энэ л үгээ хэлэхдээ
Хэнээс ч зовохгүй хамгийн чангаар хэлсэн ч чаднаа
Наддаа хэлээч насаараа чамдаа үнэнч байна гэж
Нүд рүү минь хараач намайгаа тэврээч

Шөнийн зүүдэндээ би чамтайгаа
Тэргэл сарны туяанд хамтдаа зогсоод
Тэнд үргэлж намуухан аялгуу эгшиглэдэг
Ийм л сайхан зүүдийг би үргэлж зүүдэлнэ, шөнө болгон

See also:

17
17.34
Tony Bennett i lef my heart Lyrics
10. No Murder Lyrics