Quiza Chi Buhnees iluu Lyrics

Заримдаа чиний нүд надаас нэгэн зүйлийг хүснэ
Харин би чамд энэ үгсийг хэлэхийг хүснэ

Хайрт минь би мэднэ чи надад итгэж өөрийн сонголтоо хийсэн
Хайр сэтгэл элдэвийг шаарддаг ч яагаад ч юм надад итгэсэн
Би мэднэ чи намайг хамгаалж эхийнхээ өөдөөс үг зөрсөн
Бид хоёрын бүх түүх эргээд харахад яг нэг юм шиг өнгөрсөн
Санаж байна уу тэнд амьдарч байхдаа чиний төрсөн өдрөөр
Чи бид хоёр хоёулахнаа хоол идээд үдшийг хамт өнгөрөөнө
Хөлсөлж байсан нэг өрөө байрандаа чи ганцаараа
Намайг ажлаасаа хэзээ ирэх бол хэмээн чих тавин цагаа хараад
Бүхний эсрэг бид хоёр бүхнийг бүтнэ гэж хүүхэд шиг
Бүтэхгүй зүйлийг хөөцөлдөж бүх нөхцөлд оролдож үзсэн
Амьдрах мөнгө хүрэлцээгүй байхад
Би тал мөнгөө дуундаа зориулан үрж байхад
Чи уурласан цаагуураа ойлгосон
Хийсэн бүтээлийг минь надад магтаж сайлаагүй ч гэсэн
Харин муулсан нэгнийг хамгийн түрүүнд үгээрээ чи зодно
Хүн чанар муутай найз руу минь чи нүдээрээ хялайгаад
Тусалсан сайн найзууд минь харин миний өмнөөс гялайгаад
Хоног өдөр өнгөрөх тусам гэдсэнд чинь охин минь томроно
Хол газар хүүхэд хэрэггүй гэж эргэн тойрныхон зөвлөнө
Харин чи бид хоёр өдөр цагаар тоолон хүлээнэ
2004 оны 10 сард тэр минь мэндэлж билээ

Дахилт
Заримдаа ажилтай чамайгаа би үл анзаарна (Гэж бүү санаагаа зовоо)
Бүү санаа зов (чи надад бүхнээс илүү) бүхнээс илүү (чанга хэлсэн үгээ буцаая)
Уурандаа бухимдаад чамд хэлсэн үгээ буцаая (энэ дууг минь чи сайн сонс)
Дууг минь сайн сонс (энэ миний сэтгэлийн үг) сэтгэлийн минь үг

Бяцхан маамуу гарч ирээд бидний амьдрал өөр болсон тиймээ
Хайрт минь энэ бүхнийг бид хоёр төсөөлөөгүй явж дээ гэхдээ
Тэр болгон бусдын хэлдгээр хэцүү биш харин хамгийн сайхан
Тийм үү хайрт минь тэр мөчийг мартаж чадахгүй билээ яахан
Бяцхан үр минь өлсөж байхад бид хоёр мэдэлгүй шөнөжингөө уйлуулаад
Өглөө нь аав нь цагтаа сэрэлгүй ажлаасаа халагдаж гараад
Анхаарлаа дуундаа зориулаад
Амьдарч билээ тэр өвөл альбомоо гаргана гэж зориглоод
Чи дургуй байсан ч миний хүсэл мөрөөдлийг минь ойлгоод
Гурвуулаа нутаг буцав тэгэхэд олуулаа миний толгойд
Бодол санаа бүхэн зөвхөн зорилгоосоо үл буцаана
Миний хувьд хайрт минь би шүтнэ орон зай биш цаг хугацааг
Өнгөрсөн тэр мөч бүхэнд үнэнчээр наддаа үлдсэн
Өдийг хүрсэн тэр түүхийг үргэлжлүүлэхээ чи хэлсэн
Хайрт минь би чамд хэлж үзээгүйгээр их баярладаг
"Хайртай юу?" гэсэн асуултанд энэ дуугаараа хариулъя
Түргэн ууртай ч гэсэн түүнээс илүү чи өгөөмөр
Танхил ч гэсэн хааяа чиний хатуужил бат бэх яг төмөр
Алдсан алдааг минь чи бүхнээс түрүүнд олж надад хэлнэ
Гаргасан амжилтийг минь надад биш найзууддаа чи шивнэнэ

Дахилт

Эр хүнд найзууд эмэгтэйчүүдээс илүү олон юм
Уулзасны төлөө хэмээн бөглөө мултлах нь элбэг юм
Ингэж яваад хэтрүүлнэ найзындаа тасарсан
Өглөө нь гэртээ ирэхэд чи надад итгэл алдарсан
Хайрт минь чи уучлаарай энэ бүхэн миний буруу
Гэвч чиний ойлгож байгаа шиг битгий ойлго буруу
Уужуу сэтгэлээр ойлгосныг чинь би санаж байна
Гэвч одоог хүртэл уурлахдаа чи түүнийг сөхөж байна
Би мэднэ амьдралд жижиг сажиг асуудал зөндөө
Хайрт минь ажил ихтэй болоод гадуур дандаа гүйх юм дөө
Би мэднэ чи үргэлж хүүхэддээ анхаарал тавина
Гэвч битгий ай хонгор минь би ч гэсэн дотроо бодож л явна
Охин минь томорч байна гэвч би ховорхон дэргэд нь
Үүнээс болоод чи хааяа надад уцаарлан уурлан нервтэнэ
Анхны хөгжилтэй тэр цаг мөч бүр шиг чамд
Анхаарлаа хандуулж чадахгүй байгаагаас болоод бид хоёр хэрэлдэнэ
Энэ бүхэнд намайг уучил би хэтэрхий хувиа хичээж
Надтай хамт байх гэсэн сэтгэлийг чинь ойлгохгүй явжээ
Чамайг гомдоож байсан үйлдэл болгоныг өршөө
Чамаасаа би хүлцэл өчъе

Дахилт х2

Үлгэр үргэлж сайхан төгсөнө
Үүнийг л би дандаа хүснэ
BY -=[MSM-Soft]=- Hishnick

See also:

17
17.119
Gehenna The Eyes Of The Sun Lyrics
Prince Lemon Crush Lyrics