ice top setup Lyrics
ICETOP S&I BX - SAK
Ээе хээе залуусаа Ээе хээе залуусаа
Ээе хээе залуусаа Ээе хээе залуусаа
Амьдрал өөрөө сак юм дөө тийм дөө
Сайн явах нь санааныхаа
Сайхан бүхнийг харан инээж явах нь заяаныхаа
Чи ч байсан би ч байсан чигээрээ урагшаа гишгээрэй
Чи л өөрийнхөө амьдралын зургийг нэг мөр сак шийдээрэй
Амьдрах арга эвээ олохгүй бол улсаас асуу
Амь нэгтэй найз нөхдөөс аминчланхан тус асуу
Ганц л амьдаръя еэ тэгэхдээ сайхан амьдаръя сак шүү дээ
Гундуухан яваа нэгнээ түшэхэд бэлэн бэлэн байна шүү дээ
Энэ хорвоо нийгэмд хямсгар зангаа гаргаж надад битгий томор
За найз минь би их бүр бодсон тэр баян бишээ
Өнөөдөр жаргалтай хүмүүс олон байдаг тийм
Гэвч чиний мөнгөтэй төгрөгтэй надад үнэхээр хамаагүй
Яах гээв яах гээв яах гээв чи надаа
Найз минь хүссэнээрээ амьдарч чадах сак хүн
Би ч юмуу эсвэл чи нэг нэгнээ хүндэлж суръя
Энэ хүн гэхдээ буруу даварвал амьдрах бараг дэмий дөө
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна амьдрал өөрөө сак юм дөө тийм дөө
Мөнгөтэй л бол сак амьдарна гэж бүү эндүүрээрэй захьжийнэ
Мөрөөдлөө биелүүлээрэй мөнгөтэй мөртлөө өртэй амьдардаг хүмүүс хөөрхий дөө
Нас насандаа энэ насандаа ганц олдох залуу насандаа
Бид хийеээ бүтээе ээ сак явсаар дуусъя аа
Чи бидний бид хийдэгийн бол түүний зорилго мөнх бишээ тиймээ
Тэд дийлнэ ээ гүйцээе еэеэ сак сэтгэж дуулъя аа
Түрүү бишээ буруу бас бишээ ерөөс буцахгүй залуу насандаа
Гашуун үнэн бас буцъя аа хайраа шингээнэ сак
Энэ бүхний бид л дуулж байна бид жинхэнэ сак халх
Өөр цагт явж болохгүй юм эргэцүүлж нэг бодохгүй юм
Эрээнтэй бараантай хорвоогийн жамыг бид мэдэх ч
Цагын сайхан насны залууд хувь заяа амьдрал хоёроо сак байлга чи
Энэ бүхнийг бодож үзлээ би хүн болгон сайн сайхныг хүслээ
Би бүхнийг хайрлаж чаддаг учраас сак амьдарч үзүүлээрэй
Амьдрах үнэхээр сак тиймүү
Хүн бидний амьдрах хугацаанд элдэв муу зүйл байдаг тиймүү
Гэхдээ хамаагүй чи сак яв сак яв чи сак яв
Яг ийм би дуулж байна яг иймээ
Хэл минь загатнаад
Хэлэх гэсэн үгээ хэлмээр байна
Бид цөмөөрөө дуулмаар байна
Халаас хоосон ч надад эрх чөлөө байна
Хамгийн гоё нь би залуу байна
Хайрлаж бас дурлалцмаар байна
Амьдрал өөрөө сак юм дөө тийм дөө
Мөнгөтэй л бол сак амьдарна гэж үү
Мөрөөдлөө биелүүлээрэй мөнгөтэй мөртлөө
Өөрсдөндөө өртэй амьдардаг хүмүүс хөөрхий дөө
_________________
Back to top
D
D
Joined: 07 Sep 2006
Posts: 1090
Posted: Wed Nov 08, 2006 2:04 pm Post subject:
--------------------------------------------------------------------------------
Ice Top - 76
Зөөлөн суудлаасаа тэд бөгс өндийлгүй өдөржин хэлэлцэж
Зөв буруу хууль дүрэм баахан юм баталцгааж
Цөөхөн хэдэн ард бидэндээ зурагтаар л бараагаа харуулж
Хийж бүтээх нь багадсан
Хэлэх амлалт нь ихэдсэн 76-д зориуллаа
Тэд өөрсдөө Монгол хүн чи хүн би хүн бид адил хүмүүс
Эртнээс эхэлсэн энэ цус Монгол цус
Халуун биеэр минь халх цус
Эрэлхэг хүчирхэг Монгол түмний дуу хоолойг ойлгож сонс одоо цагт
Төрийн суудалд үхэн хатан мөнгө цацан хаян тэмцэхийг бодоход
Түүнээс илүү ашиг хонжоог хайж байна гэсэн үг биш үү
Үүнээс цаашгүй түүнээс цаашгүй
Хэрэлдэж уралдсан 76
Үнэндээ чанартай маньдаа хамаагүй хий дэмий амны зугаа
Ууж идэж хахаж цацаж бүгдийг авлаа болоо юм биш үү
Улсаа хөгжүүлэхийн төлөө та нар одоо юм хийх болсон юм биш үү
Хүний төлөө энэ нийгмийн бохирдлыг устгая
Улс орны сайхны төлөө санаа тавь тавь тавь
Тавьсан санаа хаана л байна л гэж л хэлмээр байна л
Ард л олон л тэр л амла мөр л хөтөлбөр л гэдэг үлгэр домог болдог
Тэр л том том дарга руу байгаа чиглүүлэв үгээр чичрүүлэв би
Дахилт:
тэнгэрт найдахаас Монголчууд аа
Тэдэнд найдаж болохгүй шүү молигодуулваа
Чааваас даа миний цөөхөн халх ардаа
Хаанаас даа ийм зүйл байж боломгүй юм даа
Тэд бол их л хуурдаг ардад бурдаг худлаа бурдаг
Нөхөд л гардаг хуралдаж хуралдаж хувьдаа ашигласан
Зүйлээ хуваалцаж байж л тардаг явдаг даа
Санаа нь амарч харьдаг даа 76 нь ийм юм бол Монгол улс мөхжээ
Монголд төрсөн хүн л мөн болдоо
Мангар тэнэг биш л байх боддоо өө
Улс орноо гэдэг бодол байдаг юмуу даа
Амьдрал ер нь тамуу даа сүйрэлд хүрэх замууд
Энэ л олон намууд аа тэд нийлээд чадах уу даа
Ээ хар малнуудаа рад түмэнлүүгээ эргэн нэг хараач
Тэр олон гахайд найдаад хэрэг байхгүй за байз яая даа
Хараал идэг чөтгөр аваг
Энэ муу новшийн нийгмийг хар хар
Хар дарсан зүүднээсээ тэр сэр сэр сэр
Ертөнц хорвоод баян ядуу баян ядуу
Мөнгөтэй төгрөгтэй мөнгөгүй төгрөггүй
Мэдэлтэй мэдэлгүй нь хосолсоор хосолсоор
Хэн нь сайтар хэн нь муутар амьдрах хүн бүрээс хамаарах болж
Энэ л үед ийм үед мөрөн дээрхээ тэр толгойгоо
Энэ нийгмийн толгойлогчдод буруу бий буруу бий
Хямралд оруулж байгаа хүмүүс эд нар мөн эд нар мөн
Дахилт:
Чи бол Монгол би бол Монгол хүн
Бидэнд бие биенээ харйлах сэтгэл зүрх байх л ёстой гэж л бодно
Миний бодсон нэг л худлаа бас л худлаа болоод байх шиг байдаг
Ер нь яадаг тэнэг нөхөд гэхээр улс төр л мөр л гэж явдаг байна л
Ард л олон яана л шал худлаа
Тэр л сайхан нам л байна
Амьдрал гэдэг там л байна
Тэр л 76- гаа л сандал суудал зулгаа л
Энэ л төрийн нүүр л царай л гэвэл энэ ээ
Нэг хоёр гурван жил 76 нам жим
Ингэсээр сүүлийн дөрвөн жил гэнэт гарч ирэн намайг дэмж
Энэ миний мөрийн хөтөлбөр энэ чиний сургалтын төлбөр
Энэ бүгдийг чиний төлө харин чи тууштай миний төлөө
Гэж хэлээд суудалд суухдаа тэр маш их мөнгө зарсан
Тэр гарсан зарсан мөнгөө хэд хэд нугалж олсон
Ард бид чинь та нарт итгэн суудалд суулган залсан
Ахисан даварсан тэд нар харин гарсан хойноо мартсан
_________________
Back to top
D
D
Joined: 07 Sep 2006
Posts: 1090
Posted: Wed Nov 08, 2006 2:06 pm Post subject:
--------------------------------------------------------------------------------
Ice Top - Baasan garig
Үдшийн тэнгэрт саран гийлээ
Хүдэр цээжийг чинь налъя baby
Нуугаад яахав надад чамайг гэсэн хүсэл бий
Намайг энхрийлэх янагийн үгсээ яасан бэ
Аль алив шоудъя шалавхан гараад ир ханьсая Тав дахь өдөр савдаг өдөр бүдийг дуудъя төгрөгнөөс бусдыг нь аваад яваа Би энд байна шүү би ч бас байна шүү Би ч бас байна шүү охидтой яана шүү Яана шүү гэснээс байна шүү тээ сайхан байна шүү тээ Санаж байснаас үнэхээр сайхан байна шүү тээ Энүүгээр дүүрэн охидууд дүүрэн эгчмэд бүсгүй талбай дүүрэн Эднийг битгий ичээ битгий эгчээ мэгчээ гээч ээ энд ирсэн шоучидаа Элдвийн ажил бодох оо боль энгийн даруу өмсөж зүүсэн хувцсаа хурдан соль Хувцасаа соль ажлаа боль худлаа суухаар цусаа холь суу нааш ир Май уу чи нааш ир энд суу би чамтай түншлэе дараа нь чамайг цэнэглэе Би энд байна шүү охидтой яана шүү Миний таньдаг охид хаана байна аа Миний танилууд баганы цаана байна аа Мөн байна аа тэд тийм байна аа Юу л байна надад мөнгө байна аа Хүүш тэрийг хараа сак baby
Гайхаад хэрэггүй ээ чи baby Чамтай танилцъя хүүе baby Тэгээд дараа нь хоёулаа жаргаж цэнгэе come on
Дахилт:
Энэ долоо хоног гэртээ суулаа больё одоо болоо Дэгжин хувцасаа өмсөөд гаръя нас биеэ битгий голоо Энэ өдөр миний байх газар энэ гэр нэг л биш ээ Харин тийшээ явах нь нэг л зөв зөн совин юм шигээ Аз жаргал дүүрэн мишээ бид бие биендээ хайраа шингээе Бид нарын савах хугацаа мэдээж өглөө болтол тийм бишээ тийм ээ Намайгаа чи минь битгий түгшээ надтай хамтдаа гараа дээшээ Наргия цэнгэе доргие бүжье намуухан шөнийг үдье Hey baby сайхан байна уу baby тасарч уусаар үнэн сак baby Таазаа саваад crazy funny baby намайг ширт хар би smile baby зад ав сав савч Freedom baby Сэтгэлээрээ итгэлээр чи lucky baby Халаалттай татаач ээ so so baby харин бүү согт бас шогт чи baby цоглог дуутай орноос босон утас шүүрэн хэсэг гарлуу залгаж гарлаа Санаа нийлэн хэсэг бөөнөөр хэсэг нөхдөөр арай өөрөөр сэтгэж гарлаа сэтгэл зовоох нэгэн зүйлтэй арга тасарлаа гэтэл овоо нэгэн санаа тархинд тодорлоо бадарлаа саналаа Тэр нэгэн савах дуртай намайг үргэлж сонжих дуртай тэр нэгэн залууг би санан залгалаа Байна уу сайн уу чамд мөнгe байна уу
Дахилт:
Юу байна аа залуучууд аа бүсгүйчүүдээ За тэгэхээр өнөөдөр сайхан шоу тэслэх үү Тэр бүсгүйг бүжгэнд урих уу эсвэл суугаад жоохон юм уухуу Учраа мэдэхгүй түүнийгээ би чинь дайлна би чинь хайлна би чинь Уран цэцэн үгээрээ би түүнийгээ би чинь өөрийн болгоод буулгаад авчихъя бэлхүүсээр нь тэврэн бүжье Харин гэтэл хажуу талаас алив алив наашаа дөх гэдэг байгаа Пөөх ядаж байхад ямар дажгүй хөөрхөн юм бэ хөөх Өнөөдөр баасан гараг шоудахад таарсан өдөр энэ өдрийг сайхан гэнэ Энэ тэндэхийн баараар тэнэ Тээр доороос хүслийн асах галаас хурц булаам s__ ажаа хажуу талаас татан чангаана ямар сайхан байна ёооё тиймээ ийм кайф гоё I'm s__y boy ёстой яах нь энэ вэ намайг өдөөд согтуу ажаа яах нь вэ тийм ээ хаачих нь вэ намайг хөтлөөд эгчээ хаачихна вэ Байжий тавьжий та суужий дарс уугаад ондоо залууг хайжий Энд цугласан охид ёстой хөөрхөн гээч чи жоохон чөлөөтэй бөгсөө хөдөлгөөч Чамайг сайхан гэнэ уян зөөлөн янаг хөдөлдөг гэнэ Чамтай байхад надад үнэхээр ёстой сайхан байна энэ охин буудалд очиж надад энгэрээ нээнэ ээ Энэ үеэр гоол алдвал миний хүүхдийг тээнэ
Дахилт:
Энд тэндгүй уйтгарт хүмүүс суусаар байна харсаар байна манай хэд дарс пиво-г шимэн шимэн зооглож байна байна Хөөрхөн охид энд тэндгүй бүжиглэнэ тэд наалдан цэнгэнэ Харин би бол яг энэ бааранд олон бүсгүйтэй хамтдаа байна хэл ам орооцолдоод нилээд согтсон бололтой би Баасан ахын төрсөн өдөр надад үнэхээр сайхан байна шүү Баярлаж цэнгэх доргих сайхан Баасан гарагт уулзацгаая
_________________
Back to top
D
D
Joined: 07 Sep 2006
Posts: 1090
Posted: Wed Nov 08, 2006 2:07 pm Post subject:
--------------------------------------------------------------------------------
Ice Top - Jargal Daahguin Zovlon
Жаргал даахгүйн зовлон чамд надад үнэхээр хэцүү
Хүний амьдрал ердөө нэгэн хэвийн тэнцүү байдаг юм
Жаргах цагт нь жаргасаар зовох цагт нь зовсоор
Жаргасаар зовсоор зовсоны эцэст жаргал үздэг
Амьдрал сайхан цэцэглэж байхад байхад ямар ч хүний сэтгэл ханадаг
Жаргалыг дагаж зовлон үргэлж байдаг болохоор
Жаргалыг даахгүйн зовлонг хүмүүс үргэлж үүрдэг юм
Гэвч жаргал байдаг юм зовлонг хүмүүс үздэг л юм байна
Бидний үерхэл цусан тангараг өргөсөн нөхөрлөл
Эвдэрэл бас эвлэрэл энэ бүгдийг замхруулсан тэнэг миний цөхрөл
Насны багд эрдэм сурсангүй би надад нас нэмж
Ухаант хүний биеийг олох хувь надад заяасангүй
Угаас мулгуй миний бие бялдууч занг сайн сурч
Би болж байвал бусад нь хамаагүй мэт бодож
Явдаг байж хожим айж одоо гансарч суунa би
Дахилт:
Жаргал даахгүйн зовлон чамд хэцүү юу?
Заавал чи бид хамтдаа байх естой ч юм уу?
Мянга мянган шөнийг зүүдэлж нисээ юу?
Миний амьдрал ямар байхыг мэдээ юу?
Уйлаач дуулаач гэж хайр байдаг юм
Урсаад баймаар гашуун нулимс гэж бас байдаг юм
Шөнийн тэнгэрийн ододоос чамайгаа би хайдаг
Шүүдэр боожигнох цэцэгнээс чамайгаа би эрдэг
Галзуурч үхэтлээ чамдаа би дурлаагүй ч гэсэн
Ганцхан чамаар л дутах юм миний сэтгэл
Хаяар даган урсах нулимс чамд хайртай болсоны нулимс
Ханьсан жарган суух тавилан хэн хэнд маань байсангүй
Баян тарган хүний хүүхэд зовлонг ямар мэдэх биш дээ
Эгэл жирийн хүний хүү энэхүү дууг дуулан жишлээ
Yнэхээр тэд үзсэн биш дээ энэ түүхийг би бичлээ
Ингэж дуулаад эргэн тойронд айдас хүйдэс бүчлээ
Тэд бол зоостой занасан хүндээ хорлонтой
Бас хонзонтой удамын тийм хоббитой
Босс байна уу бөөс байна уу надаа хамаа байна уу?
Боол биш жоом ч биш миний амьдрал эрх тэгш
Дахилт:
Сайхан найзууд байсан юмсан харин тэгтэл миний найз
Саваагүй зандаа хөтлөгдөн өнгөтэйг харж тийм ээ мөнгөтэйрүү нь
Шунан дайран шарваж наалдаж явсаныг бид мэдсэнгүй ээ
Жаргал даахгүй түүндээ ташуурч элдэв янзаар элэгдэж
Бардаж явсан бүхэн заавал зовлонг амсдаг юм
Ингээд бодоход эд баялаг эрх мэдэл энхрий ялдам царай төрх
Энэ бүхэнд татагдаж энэ нь сайхан санагдаж
Эцэсдээ сүүлдээ сэтгэлдээ эгэл амьдарснаа мартагнаж
Бие тэнхээ сульдаж дээ тэр инээсэнтэй нь нөхөрлөж элдэв янзаар
Маяглаж түр зуурын зугаа цэнгэл байсныг сүүлд ухаарчээ
Түр зуурын зугаа байснаа түрүүвчинд нь дуралсан хөөрхий байснаа
Эндүүрч явсанаа дэндүү ухаарч хөөрхий зайлуул
Yнэхээр ухаарч гай болж аз жаргал түүнээс нисэн одож
Хүмүүсээ жаргал дааж нэгэндээ итгэж амьдарцгаая
Дахилт: Зовсоны эцэст жаргал үздэг
Зориг гарган чамайг хүсдэг
Чи минь надаас холдон нисдэг
Миний амьдрал жаргал зовлон
_________________
Back to top
D
D
Joined: 07 Sep 2006
Posts: 1090
Posted: Wed Nov 08, 2006 2:07 pm Post subject:
--------------------------------------------------------------------------------
Ice Top -
Хөөрхий чи минь хөлөө олохгүй унаж бүдэрч явна уу даа?
Би бодов уу даа цаг хугацаа харуулна даа
Чи ч гэсэн буруутай би ч гэсэн буруутай
Чанга хэлсэн үгийг чинь би даах нуруутай
Аль багадаа чамд би чинь хайртай байсан юм шүү
Харин чи минь нэгэнт даанч өөр хүнийх болж дээ
Нүгэл буян хосолсон хүний энэхэн хорвоо дээр
Нүдэндээ нулимс унагаагаад явахад үнэхээр хэцүү юм
Уйлах эрхгүй хайр гэж байдаг юм байна
Урсах нулимас хацар даган намайг зовоож
Энэ үдэш чамайг болзсон газраа би чинь хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээнэ
Хайртай чамайгаа бодон би энэ амьдралыг мартаад
Халуун хайраа чамдаа өгч үүрдийн жаргалыг хүсэхдээ
Хосгүй сайхан чамаасаа би салахгүй гэж тэврэхдээ
Бусдад хэлээгүй хайрын үгсийг охин чамдаа шивнэхдээ
Намуун сайхан үдэш болгоныг чамтай хамт өнгөрүүлсэн
Надад байгаа нандин бүхнээ зөвхөн чамдаа зориулсан
Насан үүрд хоёул үргэлж хамт байна хайрт минь
Надад харин чи үнэнч хайраа өгөөрөй
Чи ч гэсэн намайг гомдоож, уйлуулж, уурлуулж, зовоодог байсан
Чамайг алдахвий гэсэн сэтгэл дотроо би үргэлж айсан
Энэ үдэш чамайг болзсон газраа удаан хүлээн хүлээнэ
Зөөлөн салхи цагийн аясаар намайг үлээн үлээнэ
Бүлээн зүрх минь чамайг ирэхгүй болов уу хэмээн
Түгшин түгшин цохилж элсэн цагийг элээн элээнэ
Чи минь ирж сэтгэлийг минь сэргээн сэргээнэ
Бидэн 2 биеээсээ тэврээд жаргалтай нь аргагүй инээнэ
Зөвхөн чи минь хайрлах сэтгэлээр ганцхан наддаа
Хайртай байвал чинь үнэхээр хайрлаж байвал чамайгаа би чинь хайрлахсан
Өө тиймээ охин минь одоо ч би чинь чамдаа хайртай
Хайрт хонгор бүсгүй минь хамтдаа хоёул жаргалтай
Аль багадаа чамайгаа би чинь хайрлаж хардаж явдаг байсан
Анхны хайрыг минь тэнгэр бурхан дээрээс тольдон харсан
Тэгвэл яав тэр минь яав гэнэхэн тэнэгхэн бодолдоо автан бяцхан бие ээ зовоодог байв
Гэвч би чинь юундаа шаналав
Бие биендээ дасан дассаар бид нэгэндээ дурласан сан
Бидний үерхэл жаргал гээчийг 2 биендээ амсуулсан сан
Итгэл хайрыг чи даасангүй эелдэг даруу би байсангүй
Ингэж явсаар итгэл алдасаар энэ л хайр минь нэг л явцгүй
Учир битүүлэг ингэж амьдрахад урам зориг гэж юу байхав
Учир мэдэх илүү сайхан дахин нэгийг хайгаад ч яахав
Хайрт минь чи дууг минь сонсоод харин чи минь юунд нь гайхав
Хэн хэндээ хайртайгаас хойш хагацна гэж юундаа байхав хайрт минь!
_________________
Back to top
D
D
Joined: 07 Sep 2006
Posts: 1090
Posted: Wed Nov 08, 2006 2:08 pm Post subject:
--------------------------------------------------------------------------------
Ice Top - Minii muu niislel
Миний муу нийслэл хот өсөж төрсөн цагаас эхлэн
Олон жилийг ардаа орхиж олон жилийн нүүр үзэж
Гандах үeдээ гандаж гоёх жилдээ гоёсоор өдийг хүрч
Бид өсөж сайхан амьдрахын хажуугаар саар юмс үзэгдэж
Үүнийг дагаж миний хот муухайг үзэх болж
Миний монголын ард түмэн ургах нартай уралдан
Цай сүүний дээж өргөн цаг бүхнийг алт хэмээн
Цайллага найрыг зав гэмээр миний хот миний улс гэж
Боддог үе саяхан байсан биш үү
Одоо харин өөр болж баяр болгон зовлон авчирч
Баярлах зүйл үгүй болжээ
Улсын минь нүүр царай миний муу биш шүү
Ирсэн харсан хэнч гэсэн мууг нь үзэх ёстой гэж үү
Өглөө босоход oрцoнд унтах хүүхэд бүхэн хөөрхийлөлтэй
Өл хooлoo олох гэж хог ухах нь өрөвдөлтэй
Ингэж яваад эрсдэх нь ихээс их харамсалтай
Эр эмгүй биеэ үнэлэх эдгээр хүмүүсийг яалтай билээ
Аав ээжийн эрх охид ад чөтгөр мэт зүсээ хувилган
Өөр дээрээ нүүр зуран банди хайн бааранд орох нь
Ердийн нэгэн үзэгдэл болж энэ бүхэн ээж аав эх орон
Энэ хотын минь нэр хүндэд хамаагүй гэж үү
Архичин тамхичин гуйлгачин дээрэмчин алуурчин тэнүүлчин
Хүмүүс чинь миний хотын нүүр царай өнгө төрх яав ч биш
Би багш яав ч биш соёлтой чадалтай авяастай ухаантай хүмүүс зөндөө
Өдөртөө шөнөдөө биеэ үнэлдэг хүүхнүүд зөндөө байна даа яана даа
Юундаа дандаа нэгэндээ атаархаж явна даа
Архийг дундаа тавиад суухдаа Сонгино хайрхан ууландаа сэржим өргөн
Түүхээ ярин барин ухаантай хүмүүс нь хотоо хөгжүүлэх гэж
Зүтгэсээр харин хот минь хөгжсөөр
Архийг yyгаад амьдрал сайжирдагсан бол доо
Алдхан бие ээ үнэлээд хөөрхөн болдогсон бол доо
Ярихаас цаашгүй зүйл нь хэрэгждэгсэн бол доо
Сайн сайхны төлөө гээд тэмцдэгсэн бол
Яалт ч үгүй миний муу хот хөгжихийн дээдээр хөгжино
Янхан байсан бүсгүйчүүд минь янаг жyрамтай болно
Арай ч үгүй биздээ амаа биш гараа хөдөлгөвөл
Алхам бүрээ цэгнэж сурвал ах захаа мэдэж байвал
Айлын охид томоотой байвал баар буудалд зөв орвол
Баячууд зарим нь ухаан суувал багачууд хулгай хийхээ боливол
Бараан амьдралд үүр цайна харин би өө хайна
Миний муу нийслэлийн гудамж талбай урцах тусам
Гуйлгачин тэнүүлчин гудамжаар тэнэж тэд
Гутранга узэлтэнгүүд олширох тусмаа
Ёс жаяг ёс заншил сүйрэх учиргүй
Чиний миний Монгол бидний омог бардам байдал минь
Хотод минь үлдэх ёстой энэ л хотынхоо ирээдүйн төлөө
Бид гар хөлөө хөдөлгөх цаг нь нэгэнт иржээ тиймээ
Үүрэг болох нь гарцаагүй өвлөж авах нь дамжиггүй
Сайн үйлс зөв үйлс ялт ч үгүй сайн үйлс мөнөөс мөөн
Миний муу нийслэл хот үнэхээр сайхан лут тиймээ
Сайхан нийслэл хот минь
Өсөж төрсөн миний нийслэл өдрөөс өдөрт нэмж чимж
Удаан боловч урагш тэмүүлж хөгжиж дэвжиж цэцэглэж
Урд цагт мандаж гандаж уршигт дайсан галдаж байсан ч
Ухаан ихт Монгол түмний улс нийслэл хөгжих байх тиймээ
_________________
Back to top
D
D
Joined: 07 Sep 2006
Posts: 1090
Posted: Wed Nov 08, 2006 2:12 pm Post subject:
--------------------------------------------------------------------------------
ICE TOP & Дэлгэрмөрөн-Амраглал амттай бас амтгүй
Би эхнэртэй эхнэр минь гэрийн сайн эзэгтэй.
Гэвч чи л надад хэрэгтэй яг үнэндээ бэтгэртлээ хүний эхнэрт би дурласан.
Сэтгэл урвасан уг нь энэ нэг л буруу юмсан.
Дахилт: Хайрт минь хагацах цаг боллоо үүрийн гэгээ
Хань минь намайг гэртээ хүлээж суугаа Oh Sorry baby
Надад өөрийн гэсэн нандин амьдрал байгаа
Намайг хүү минь гэртээ хүлээж суугаа Hey Sorry baby
Энгэрт түших хань минь одоо хажууд минь байна байна.
Харин би чинь нэгнийг сэм сэмхэн хайна хайна.
Тэр бүсгүй надад ер бусын сайн сайн.
Зуурдын жаргалд төөрөөд надад үнэхээр хэцүү байна байна.
Хатаж гандсан намрын навчис гэрэлт нар шиг асжээ.
Хоёр биеэндээ дасаж тэгээд нуухан хайрт минь бадарчээ.
Хоног хоногийн уртад тэд олны хөлөөс тасарчээ.
Хань ижилээ умартан нууцхан хүёул уулзана.
Түүнтэй уулзахад сайхан сэтгэл санаа тайван үнсэнэ.
Би түүнийг энхрийлэн байж тэврэн үнсэнэ хайрлана.
Хоёр биенээ эргүүлэн жаргана.
Бид хоёр хамгийн итгэл алдсан гэмт хэрэгтэн.
Хонгор үрсээ хаяад явахаас сийхгүй хатуу сэтгэлтэн.
Энэ бүгдийг эртхэн цэглэх хэрэгтэй.
Харамсалтай нь чи даан ч салж чадахгүй төгс эмэгтэй.
Дахилт:
Уйтгар гунигаа чамтайгаа тайлаад
Урам муутайхан би гэрлүүгээ алхлаа
Ухаалаг зангаараа өөрөө биедээ дасгачихаад
Уулзахаа болино гэдэг чинь юусан билээ Hey my honey
Тэр хүүхэн янаг энхрий сайхан булбарай бүсгүй
Харин хань минь халамжтай сайн гэргий
Би гэргийтэй тэр минь нөхөртэй
Би гэрлүүгээ харьдаг замаа мартаж орхижээ.
Яриаг чинь сонсохоор сэтгэл хөдлөмөөр
Ийм зүйл ярьж хэвтэх би их өрөвдмөөр
Янагийн халуун балын амтыг бусдын өврөөс хайв.
Хүний хүнийг хайрлахдаа би юунаас ч үл айв
Хөвөн зөөлөн биеээрээ чи минь намайг гижигдээч
Намайг уярааж хайлуулах үгээ илчлээч
Наранд ойрхон залуу н
See also:
JustSomeLyrics
4
4.57
Dawson's Creek Letting go Lyrics
Intocable En Paz Descanse - Tego Calderon Lyrics