Javkhlan Mongoliin unertei salhi Lyrics

Жавхлан - Монголын үнэртэй салхи

Үгийг : Ш.Гүрбазар
Аяыг : Сэр-Од

Омог цэнхэр эгшиглэн амар амгалан дуун
Одонд үүрсэх хүлэг айлын бараа
Саяхан тэнцсэн унага Монголоо эрэн янцгаахад
Ижий гүүний эргэцээнд нь сэтгэл минь сэмэрлээ

Дахилт:
Гүнж анирхан чимээ домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьгалаа

Нас насны сонорт ухаан учирласан
Намрын хөх салхи минь аавын үнэртэй
Гуйгаад үнсүүлж болдоггүй нутгийн цэнхэр салхи минь
Миний амьсгалаа миний амиа

Шуурах нь хүртэл сонсголон энэр энэрхүйн дуун
Шувууд буцах чимээ намрын нуураа
Дэргэд шивнэсэн горхи намайг орхин холдоход
Дагаад гүймээр урсгал нь санаанд минь хоцорно

Дахилт:
Гүнж анирхан чимээ домог шивнэсэн
Гүйгүүл хонгор салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьгалаа

Энгэр дулаан өвөртөө намайг аргадсан
Эншиг чимээн салхи минь ээжийн үнэртэй
Өвөрлөөд буцаж болдоггүй нутгийн буурал салхи минь
Миний Монголоо миний амиа

Гэр тойрон анирлах бор талын сэвшээ
Гэгээ үнсэх өглөө миний хаваржаа
Сэрвээ цайрсан улирал насны санаанд сэнгэнэхэд
Сэтгэл цангах салхиндаа нутгаараа амьсгална

Дахилт:
Гүнж анирхан чимээ домог шивнэсэн
Гүйгүүл цэнхэр салхи минь Монголын үнэртэй
Атгаад хадгалж болдоггүй
Нутгийн цэнхэр салхи минь миний амьгалаа

Нас насны хацарт намайг үнсдэг
Нутгийн эрээн салхи минь миний үнэртэй
Үрээн үлдээж үнсүүлэх нутгийн эрдэнэ салхи минь
Миний амьсгалаа миний амиа

See also:

36
36.42
Bunbury & Vegas La Pena o La Nada Lyrics
Blue Six Music and Wine Lyrics