Hurd Buuvei ayalna Lyrics

Цоохор торго нь бэлд нь эрхэлсэн
Уулаа хараад уярахгүй гэжүү
цолмон одоо тэнгэрт нь хоносон
Өглөө намайг сэрээхгүй гэжүү

Холоо яваад ирээгүй багйаа
аавыгаа би хүлээхгүй гэжүү
үүрээд даахгүй ч талаа хараад
Үнэндээ хүн өмөлзөхгүй гэж үү

тэсэж чадахгүй ч өөртөө уйлаа
тэвэрч хүрэхгүй ч гараа дэлгэнээ
нэг л мэдэхэд дотроо уйлнаа
нулимсаа нуугаад бүүвэй аялнаа.

Булаг булагын амин цутгалыг
эхийн сүү шиг ээ амтлахгүй гэжүү
буцаад өндийх цэцгийн түрүүчийг
элгэн садан шигээ тэврэхгүй гэжүү

Энгэр шандны усан яваа
Ээжийгээ би санахгүй гэжүү
Буурал уужим нутгаа хараад
Энэхэн сэтгэл сэмрэхгүй гэжүү

Холдож чадаагүй ч энгэрт нь эрхэлнээ
хоёр алгаараа навчийг нь элбээд
Хоолоо минь зангираад өөртөө уйлмаар
Хүү минь юм шиг бүүвэй аялнаа

Edit by: sTseGi_dark

See also:

41
41.8
Cambio DV Lyrics
gandhi señor caballero Lyrics