Hip hop all stars Khonhnii duu Lyrics

Хип хоп бүх одод - Хонхы дуу (Хурц)

Өдөр тутмын амьдралд үнэхээр надад хүрэгдэг
Ядуурал гуйланчлал газар сайгүй
Энэ монголд нүүрэлдэг авилгал хээл хахууль бас дарангуйлал
Үхэл хагацал өвчин зовлон өр шир
Энэ бүгд ард түмнийг сүйрүүлдэг
Цөөхөн бидний зүрх зориг гуниг харууслаар дүүрдэг
Энэ бүгдийг харж байна харж байна
Өчигдөрхөн дэлхийн талыг дарлаж явсан түүхтэй
Өнөөдөр дэлхийд шившиг болсон үхэр нэртэй монголчуудыг харж байна харж байна харж байна
Ард түмэн нулимсандаа цадаж хахаж цацаж байна харж байна

Жаргал зовлон амьдралд ээлжилдэг
Заавал жаргах ёстой юм шүү бид амьдрал дээр
Алдаж үзлээ би онож үзлээ би
Сайн сайхныг хүсэж явна сэтгэлдээ
Өдөр болгон өр зээл мөнгө төргөгт бүгдэд баригдсаар хэе хэе хэе
Чиний тэр эрх чөлөө элдэв баялгаас үнэтэй хэе хэе

Хорвоо хатуу байхаа хүн бол яахаа мэддэг байхаа
Энэ бие амьдрал заахаа урдаа барьсангүй (тэр ярьсангүй)
Энэ л дуунаас нэгэн зүйлийг авна байхаа хэмээн найдаж байгаа хүн би
Дэргэдээ байгаа ардаа хайрлана
Гэтэл та бүү мартаа энэ гартаа монголоо барисан ч чадахгүйнээ
Энэ бүхнийг тэвчихгүйнээ нэг л барзгар хэлчихгүйнээ
Хонхон дуунаар сэрчихгүйнээ чадахгүйнээ
Эргэн санаад дуусчихгүйнээ идэж уугаад цадахгүйнээ

Эрх чөлөө эв нэгдэл шудрага ёсны төлөө гэнэ
Энэ бүхэн ардчилалын мөн чанарын нөлөө гэнэ
Эхэлсэн ажлаа та нар дуусгаж байвал болоо
Эрхэм ноёдоо бидний хүслийг гүйцээх нь голоо
Ардчилал манайд арай төгс хөгжөөгүй байна
Авилгалчид үүнийг нээх анхаарахгүй байна
Босцгоо дарлагдсан ардаа босцгоо
Больцгооё хууртагдсанаа санадаа больцгооё

ДХ (2): Хонхны дуу энэ
Миний дуу энэ
Чиний дуу энэ
Бидний дуу энэ
Амьдрал хүсэнэ
Нулимс урсана
Зүрх минь зүсэнэ
Жаргал хүсэнэ

Хөх тэнгэрээс заяатай хөх бөгстнүүд бид
Заавал ингэж амьдрах ёстоймуу тиймүү
Өлөн зэлмүүн байдал уур гомдол бухимдал
Өр зээлэнд баригдсан харц ардын цуглаан

Ивий дээ миний халх нутаг миний халх цус
Бохирдож байна Бохирдож байна
Ичиг дээ нэг л толгой томтой томцуул
Ядарч зутарч байгааг даа
Эргээд нэг харчуул чадахгүй дээ тэд авилгал авчийна тэд
Ууралсан бухимдсан хүмүүс талбай дүүрэн
Уйлсан өлссөн өнчин өрөөсөн итгэлийн 10000 - ийг хүүхдүүд хүлээсэн
Энэ уудам газарт чинь иргэн бүрийх тоологдох уу
Хэн жоортой мөнгөтэй нь ялаад эх оронд нь үлдэхүү
Ядарсан ард хүн компаний захирал яг эрх тэгш байж чадах уу
Яагаад ч болохгүй мэт санагдаж байвал одоо та нарыг авч хаях уу

Монголдоо би монгол хүний ёсоор амьдрахыг хүссэн
Бүгд л сайхан амдрахыг хүссэн
Ирээдүйн төлөө амьдардаг
Чи бол би, би бол чи бид бол энхийн ахан дүүс
Бид нар нэгэн гэр бүл
Хөх тэнгэр мину үргэлж цэлмэг байг
Хүн ард мину үргэлж инээмсэглэж байг
Дээдэс нь доодосттоо энэрэлтэй татсан дээсэндээ итгэлтэй
Ардчилсан төр бол хүний ёс мөн

Энүүгээр тэрүүгээр орцон дээр дүүрэн хүмүүс нь биднийг гутаагаа юу
Өвгөд биднийг газар шороо тал нутгаар дутаагаа юу
Эрх чөлөөтэй (тэгвэл одоо) бид хүлээтэй байвал яахав
Эцэстээ газар шороочгүй болсон бид нар хөгөө хаашаа чирэхэв
Одоо сэрэх цаг нь болцийн бишүү
Эхнээс нь хүмүүс эхэлцийн бишүү
Нэртэй төртэй өнгөтэй мөнгөтэй зүстэй нь идээд ууцийн бишүү
Би цустай чи цустай бид бүгдээрээ монгол цустай(Тиймээ бид Чингисийн цустай)

ДХ (2):

Хип хоп энд хонхны дууг дуулж ард түмнээ сэрээе
Хоёрхон сая монголчуудын урам зоригийг сэргээе
Хэлэх хэрэгтэй зөвхөн үнэнийг хэлэх хэрэгтэй
Энэ нийгэмд эрх чөлөө ардчилал хэрэгтэй

Монголчуудаа одоо босох цаг нь болсон монголчуудаа
Урагшаа харан амьдарцгаая улаан залаат монголчуудаа
Ард түмэн ядуу байна өдөр өдрөөр ядуурч байна
Юу хийгээд байнаа та нар юм л хийвэл татвар авна
Ах нар та нар үнэхээр аймар нүдэн дээр мөнгийг хувааж авуутаа шууд л завшина
Би зөвхөн ардчилалыг хүснэ гарууд авилгалыг хүлээнэ
Хий дэмий лоозон барьсан хүмүүсын санаа бүтэж байна уу хэцүү юм даа

Эзэн богд Чингисийн минь бидэнд үлдээсэн газрыг
Бурхан гуйж байсан ч бүү өг гэснийг санажийнуу
Гэтэл зарим нь бидний хөл доор амьдарч
Газар доор ертөнц байдгийг мэдэх үү
Тэнд хүн төрж тэнд хүүхэд өсөж тэнд хүмүүс үхэж тэр бол айдас
Тиймээс одоо бүгдээр чухам үнэний төлөө
Аль эсвэл ардчилал эсвэл тарчлаан

Таалцая даа үнэн худал гэдэг хоёр үгийг таалцая даа
Тэр худал хуурмаг зонхилсон төр засгийг хаалцая даа
Тэнд цөм гараа зангидаад байлцъя даа (Тиймээ байлцая даа)
Ядуу хүний заяа энэ хоёр саяа боддог хүмүүсийг хайлцая даа
Харц ардууд эгэл харцууд энэ хонхны дуугаа дуулжийнаа (Тиймээ дуулжийнаа)

ДХ (2):

Хонхны дуу биднийг сэрээ сэрээ
Еээ хонхны дуу бидэнтэй хамт цохилж байна (Хонхны дуу биднийг сэрээ сэрээ)
Илүү хүчтэй биднийг сэрээ (Хонхны дуу биднийг сэрээ сэрээ)
Бидэнтэй хамт дуул (Хонхны дуу биднийг сэрээ сэрээ)[/quote]

See also:

49
49.21
SILVESTRE DANGOND & MICHEL BULA NO TE HE TRAICIONADO Lyrics
陳明章 下午的一齣戲 Lyrics